Өнөөдрөөс Украйны агаарын орон зай хаагдана

Н.Мижидмаа
2022/02/14

Ирланд, Их Британийн даатгалын компаниуд Украйны агаарын орон зайд даатгал үйлчлүүлэхгүй болсон тухай анхааруулгыг онгоцны эздэд хүргүүлсэн гэдгийг Украйны “Страна.ua” сайт мэдээлжээ.

 Даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг эх сурвалж нь тус сайтад мэдээлэхдээ дэлхий даяар иргэний агаарын тээврийн онгоцнуудыг даатгадаг компаниудын эрсдэлийг дахин даатгадаг Ирланд, Их Британид байрлалтай аварга том даатгалын компаниуд нь иргэний зорчигч болон ачаа тээврийн онгоц эзэмшигчдэд хандан өнөөдрөөс эхлэн Украйны агаарын орон зайд даатгал үйлчлүүлэхгүй болсон тухай мэдээлэл хүргүүлсэн байна. Энэ бол Украйны тэнгэрт нисэж яваад ямар нэг асуудал үүсвэл даатгуулагч нарт сохор зоос ч өгөхгүй гэдгээ анхааруулж байгаа хэрэг юм байна. Иргэний агаарын тээврийн онгоц заавал даатгалтай байж нисэх боломжтой учир ийнхүү нэгдүгээр сарын 14-өөс эхлэн Украйны агаарын орон зай нь иргэний зорчигч болон ачаа тэврийн онгоцнуудын хувьд хаагдаж байгаатай адил юм байна. Үүний эсрэг Украйны Засгийн газар яаж ч эсэргүүцээд, тушаал гаргаад нэмэргүй юм. 

 АНУ-ын Ерөнхийлөгч Байден нь Оросыг энэ сарын 16-нд Украйны руу дайрна гэж мэдэгдсэний дараа ийнхүү байдал улам л ноцтой болж хувирч байна. Одоо анхааруулга авсан учраас Украйнд байгаа бүх иргэний агаарын онгоцнууд өнөөдрийг дуусахаас өмнө өмнө орхин гарах гэж яарцгааж байгаа юм байна. 

 Оросын тал Украйны руу дайрах ямар ч төлөвлөгөө байгаагүй, байх ч үгүй гэж мэдэгдсээр атал АНУ, Их Британийн удирдлагууд нь таамгаа үнэмшилтэй болгохын тулд бүхэл Украйны агаарын орон зайг тун овжин аргаар хааж чадлаа. Эндээс Киев руу нисэхээ больсон компаниуд эсвэл эх орондоо очиж чадахгүй болсон украйнчуудын хэн нь хамгийн их хохирох нь одоохондоо ойлгомжгүй байгаа ч гарах бүх таагүй үр дагаварт нь Путиныгбуруутгах нь гарцаагүй юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 10 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 16 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 18 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 20 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 20 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27