Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод орон нутгийн цагаар өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр халдлагад өртжээ.
Японы MBS-ын мэдээлснээр орон нутгийн цагаар долдугаар сарын 8-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Нара хотын Кинтецү "Ямато Сайдайжи өртөө"-нд буудлагын хэрэг гарч, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ үг хэлж байхдаа буудуулжээ.
Хэрэг гарах үед хэргийн газарт 30 орчим хүн байсан аж. Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж байгаа талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна