Ц.НЯМДОРЖ: СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ БҮХИЙ Л БОЛОМЖООРОО ЗАМЫН-ҮҮДЭД БОЛОН ХИЛИЙН ЦААНА ХАЙЖ БАЙГАА


Санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Орон нутагт түр хамгаалах байр байгуулах ажил ямар түвшинд явж байгаа вэ? Мөн Замын-Үүдэд алга олсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Сураггүй болсон охиныг бүхий л боломжоороо Замын-Үүдэд болон хилийн цаана хайж байгаа. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, орон нутгийн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна. Эрээн хотын хууль хяналтын байгууллагтай хамтран боломжит бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олдоогүй байна.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд 2017 оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, 16 түр хамгаалах байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж байна. Эдгээр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол санхүүжилтгүй дөрвөн газар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн түр хамгаалах байр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагааны санхүүжилтгүйн улмаас үйлчилгээг бүрэн өгч чадахгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 1 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 1 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 4 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 5 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 5 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 6 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 21 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 23 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 2024/05/03