ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГЛАА 

Ц.Цэрэнбадам
2022/06/17

       Иргэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэхэд нь төрөөс ирэх дарамт болон авлигалыг бууруулах зорилго бүхий  “Зөвшөөрлийн тухай хууль”-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. /2022-06-17/

Зөвшөөрөл авахын тулд олон шатны бичиг баримт бүрдүүлж цаг хугацаа алддаг. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүнд суртал нь бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт болж, авлигын эх үндэс болдог байсан.  Одоо мөрдөж буй “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-иар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан ч албан бус тоогоор 1600 гаруй болж нэмэгдсэн. Энэ тоо шинэ хуулийн өөрчлөлтөөр 350 болж буурчээ. 
Энэ хуулийн төслийг УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барьж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан.
 Хуулийн хэрэгжилт 2023-01-01 ээс эхэлнэ.

                      ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛИЙН ГОЛЛОХ ЗОХИЦУУЛАЛТУУД

  • Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй, хуулиар давхардуулан олгож буй, бүртгэлийн шинжтэй зэрэг 1,600 гаруй зөвшөөрлийн тоог цөөрүүлж 350 болгосон. 
  • Зөвшөөрөл олгох процессын харилцааг салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан. 
  • Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилсан. Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд Энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. 
  • Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно. 
  • Төрийн байгууллагын зүгээс иргэн, ААНБ-н зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө энэ тухай мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг болно. 
  • Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно. 

                       ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУД

  • Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг болгох зохицуулалтуудыг тусгасан. 
  • Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хоног хүртэл хоног байна. 
  • Магадлан шалгах ажиллагаа 5 хоног /энгийн зөвшөөрөл/, 10 хоног /тусгай зөвшөөрөл/: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын 5 өдрөөр сунгана. 
  • Шийдвэр гаргах 5 хоног: Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. Дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосон тооцно. Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.
  • Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног хүртэл байна. 
  • Магадлан шалгах хугацаа: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 3 өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын 3 өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгасанд тооцно.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 8 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19