Зайрмаг өгсөнгүй хэмээн дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зайрмаг өгсөнгүй гэж зоджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Дундговь аймгийн Цагдаагийн газар тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг 2025.06.27-ны өдөр зо дож танхайрсан этгээдэд холбогдох гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж мэдээлэв.
Зодуулсны улмаас худалдагч эмэгтэйн нулимсны суваг тасарч, хараанд нь өөрчлөлт оржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна