Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны шинэ хуудас нээлээ

Н.Мижидмаа
2022/10/05

Франц улсад өнөөдрөөс эхлэн Европын холбооны улс долоо хоног эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын техник технологийн ололт дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, туршлага солилцох “Del`Elevage -2022” нэр хүндтэй, том арга хэмжээ эхлээд байна. 

1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй дээрх Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн 31 дэх жилээ болж байгаа бөгөөд энэ удаа зохион байгуулагч талаас Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урин оролцуулж байгаа  юм. 

2022 оны аравдугаар сарын 4-7-нд Франц улсын хөдөө аж ахуйн төв бүс нутаг болох Клермон Ферран хотод болж байгаа тус үзэсгэлэнд энэ удаа 60 гаруй орны 100 мянга гаруй зочин, төлөөлөгч, оролцогч цуглаад байна. Үүний дотор “Хүндэт зочин орон”-ы урилгатай Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож байна. Францын талын холбогдох хүмүүс Монголоос ийнхүү  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад баяртай байгаагаа уулзалт бүрийн үеэр тодотгон хэлж байв. 

Европ тивийн мал аж ахуйн  үзэсгэлэнгийн нээлтийн өдрийн өглөө /2022.10.04/ үзэсгэлэнгийн талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монголын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено нар хоёр орны Хөдөө аж ахуйн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулснаар арга хэмжээ албан ёсоор эхэллээ. 

Del`Elevage-2022 үзэсгэлэнгийн үеэр хоёр орны Хөдөө аж ахуйн сайдын шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт Монголын тал дараах зургаан асуудлыг  тусгасан байна. Үүнд: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, төрөл бүрийн сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол малын генетик нөөцийг үнэлэх, тодорхойлох ажилд дэмжлэг үзүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн шугамыг Монголд нэвтрүүлэх болон малын эрүүл бүс бий болгоход хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг тавилаа. 

Харин Францын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд хэлэхдээ “Манай хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд  шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. Таны тавьсан хамтын ажиллагааны саналыг дэмжиж,  хамтран ажиллах болно. Мөн манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал зүйл нь газар зүйн заалт юм. Газар зүйн заалтын чиглэлд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд нар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын олон бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлснээр Европын холбоо руу экспортлох боломжтой болохоороо өндөр ач холбогдолтой” хэмээв.  Мөн тэрбээр Монгол Улс өргөн уудам бэлчээр нутагтай. Энэ бол маш том давуу тал юм. Монгол орон энэ давуу талаа ашиглан бэлчээрийн монгол малаа эрчимжүүлэн хөгжүүлэх нь чухал. Бидний эрчимтэй хөгжиж ирсэн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих таатай боломж үүгээр нээгдэж байна гэдгийг дахин онцолсон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.57
2022/10/06
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах
Шинэ мэдээ
П.Сайнзориг: Шуурхай ажиллаж олон нийтийн эргэлзээг нэг талд нь гаргана 5 цагийн өмнө
Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал П.Мөнхтуул: Манай уурхайгаас хулгайн нүүрс гарах ямар ч боломжгүй 5 цагийн өмнө
Иргэн: Та нараас ичээд Чингис хааны хөшөө буруу харах гэж байна, мөнгөө авъя, ямар шир юм бэ? 5 цагийн өмнө
Жүжигчин Р.Адьяа: Энэ залуус зүгээр л талбайг тойрох гэж ирээгүй шүү, хулгай хийчихээд ордонд гүрийгээд суугаад байж болохгүй 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Нүүрсний хулгайг одоо л өргөн хүрээнд шалгаж дуусгахгүй бол ирээдүйд ч хардлага тасрахгүй 6 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Намайг дөрвөн жилийн турш шалгаад дууссан, би олон удаа гүтгүүлж, доромжлуулж байна 7 цагийн өмнө
Жагсагчид: Бээлий маань цоорсон ч төрийг бээлий авч өг гэсэнгүй, нэрсээ л зарлачих 7 цагийн өмнө
"Тавантолгой" ХК-ийн захирал Ж.Доржсүрэн: 340 мянган тонн нүүрс шатсан 7 цагийн өмнө
Нүүрсний хулгайн мөнгө “Жаргалант”-ын аманд хаус болжээ 8 цагийн өмнө
Төрийн ордон эзэнгүй, УИХ-ын зарим гишүүн нэрээ хаалган дээрээсээ авчээ 9 цагийн өмнө
Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой 2 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна 10 цагийн өмнө
Казахстанд хаус хороолол барьсан гэх Х.Нурлатыг хорих санал гаргалаа 11 цагийн өмнө
О.Батнайрамдал: Өнөөдрөөс дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно 12 цагийн өмнө
​Шүүх: А.Сүхбатын хамаарал бүхий компаниар Хөгжлийн банкинд 25.9 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ 12 цагийн өмнө
Б.Ганхуягийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа 12 цагийн өмнө
Нүүрсний хэргээр саатуулагдсан дөрвөн хүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо 12 цагийн өмнө
Хулгайн нүүрсний мөнгөөр Казахстаны Алмата хотод орон сууцны хороолол барьсан хэрэг шалгагдаж байна 13 цагийн өмнө
Шууд асууя: Нүүрсний хулгайн жинхэнэ, том эздийг АТГ илрүүлж чадах уу? 13 цагийн өмнө
Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилгээг эхэлсэн 14 цагийн өмнө
ЭМЯ: Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна 14 цагийн өмнө