Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ

Ц.Цэрэнбадам
2025/06/23

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. 

Улс төрийн намыг СЕХ хариуцдаг болсон. Тийм учраас улс төрийн намууд тайлангаа гаргаж өгч, санхүүжилтээ ил тод болгож, дэргэдээ бодлогын байгууллагатай болох шинэ улс төрийн соёл руу явж байна. Тэр агуулгаараа МАН энэ ондоо 31 дүгээр Их хурлаа зайлшгүй хийнэ.Намын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна. Тийм учраас намын дүрэмд 45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой. Ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурлаа хийж, Их хурлаа зарлана. Намын Их хурлаар бүрэн эрхт намын дарга томилох, Удирдах зөвлөл, Бага хурал, хяналтын ерөнхий хорооны асуудлыг хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын удирдах албан тушаалд эмэгтэй квотын асуудал буюу жендерийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ бол улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал жил болно. Намын дүрэм дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намын дүрэмд тодорхой өөрчлөлт орох ёстой" гэв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19