​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү

Ц.Цэрэнбадам
2025/06/23

 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Манай сайд нар өнөөдөр өглөө анх хөл дээрээ боссон юм шиг, өчигдөр юу байснаа мартацгаасан, хорвоо ертөнц гэнэт өөр болцон юм шиг л яриад байх юм. Та нар бүгдээрээ л өмнөх Засгийн газарт байсан шүү дээ. Хүнд зориулж бүтэц хийдгээ болимоор байна.

Би энийг дөрөв дахь удаагаа хэлье. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хороо, Эрчим хүчний зохицуулах газар гээд байхад Доржханд гэдэг хүнд зориулаад Эрчим хүчний реформын үндэсний хороо гэж нээгээд тэр хүн нь 14,5 тэрбум төгрөг хүссэн бичиг нь Жавхлан сайдад байгаа шүү дээ. Та нар 8,4 тэрбумыг суулгаж өгсөн одоо тэр мөнгийг чинь үрээд дууссан. Энэ мэт бүтэц өөрчлөхөөр татвар төлөгчдийн 8,4 тэрбум төгрөг та нарт хайран биш байна уу. Бүтэц өөрчлөөд ингээд зүгээр тоглоод байж болдог юм уу. Тэр бичиг дээр нь 10 тэрбум нь хэвлэл мэдээллийн зардал, 1,3 тэрбум төгрөг гадаад томилолт гээд бүр бичсэн байсан. Ийм дураараа байж болдог юм уу. Улсын төсөвт энэ мэт зүгээр гарын салаагаар урсаж байна. Одоо тэгээд энэ хороог нь татан буулгачихаар хэн хариуцлага хүлээх юм. Тэр мөнгийг нь хэн төлөх юм.

 Түүнчлэн манай сайд нар гадаадад очиж санамж гэрээ зурсныгаа нээх ажил хийсэн юм шиг битгий сурталчлаад бай. Санамж гэрээ бол санамж гэрээ хамтран ажиллах гэрээ биш, хөрөнгө оруулалтын гэрээ биш. Одоо сүүлдээ хөл толгой нь олдохоо байлаа. Энэ давхардсан чиг үүргүүдээ яах вэ, зүгээр ингээд хэрэггүй байсан юм байна гээд өнгөрөөгөөд үлдэх юм уу. Тэрбум, тэрбум төгрөг чинь их мөнгө биш юм уу. Тийм баян улс болцон юм уу бид.

Анхнаасаа л би үүн дээр эсрэг саналтай байсан. Эрчим хүчний реформын үндэсний хороо гээд их гоё нэртэй, төрийн албан хаагчдаас өндөр цалинтай, Төрийн нарийн бичгийн даргаас 3 дахин өндөр цалинтай ийм хүмүүс байна. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд цахилгаан дулааны үнэ нэмж 650 тэрбум төгрөг цуглуулсан. Гэвч иргээд энэ мөнгөөрөө юу ч хийгээгүй, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Найман тэрбум төгрөгийн зарцуулалтыг хэн хариуцах талаар тодорхой мэдээлэл авмаар байна

 Хоёрдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Наранбаяр сайдаас асууя. Өглөө 2 багштай уулзлаа, сурагчидтай ч уулзлаа. Нийгмийн хичээлийн шалгалтын тест дээр нь “манай улсад ямар солонгос жүжигчин ирсэн бэ” гэж асуудаг нь боловсролын яг ямар ойлголт вэ.

 


2
angry
0
care
2
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19