Ж.Дэлгэрсайхан: 2023 оны төсөв хэт “өөдрөг” болсон. Хөрөнгө оруулалтын зардлаа танаж чадаагүй

O.Аззаяа
2022/10/07

УИХ-аар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн. Мөн чуулганаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах  чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг явуулаад байна. Тэгвэл Засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсвийг хэр хэмжээнд боловсруулсан талаар бид СЭЗИС-ийн багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

- Засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлэг эхлээд байна. Ирэх оны төсвийг хэр бодитой төсөөлж чадсан гэж эдийн засагч хүний зүгээс харж байгаа вэ?

-2023 оны улсын төсвийн хувьд 2-3 зүйл дээр зайлшгүй анхаарах ёстой. Макро эдийн засгийн хувьд төсөв дээр бодлогын түвшинд эерэг зүйлүүд байгаа гэж харж байна. Тухайлбал татвараар хувийн хэвшлээ дэмжих, төмөр зам, агаарын тээвэр, боомтуудаа сайжруулах гээд эдийн засгаа тэлэх боломжит дэд бүтцүүдэд онцгой анхаарч байгаа. Гэхдээ төсвийн тоон үзүүлэлтүүд дээр зайлшгүй анхаарах шаардлагатай байна. Төсвийн зарлага 20 их наяд давсан гэдэг нь их эргэлзээтэй тоо. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд нийцтэй бус гэж харж байгаа. Мөн алдагдлын хэмжээ 1,6 их наядаар өссөн.

- Орлого, зарлагаа хэт өндрөөр төлөвлөж байгаа нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тохиромжгүй гэж та хэллээ. Эрсдэл юу байж болох вэ?

-Тоон үзүүлэлтүүд дээр анхаар гэж байгаагийн учир нь өрийн дарамтууд их байхад дэндүү өндөр тэлэлттэй орлого, зарлага хөрөнгө оруулалт явна гэдэг нь эрэлтийг өдөөнө. Улмаар өнөөх валютын ханш, инфляц дээр шууд дарамт ирэх магадлалтай. 

- 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна гэж төсөлд тусгасан байсан?

-Хөрөнгө оруулалт шинээр хийхгүй гэсэн ч хөрөнгө оруулалтын зардал буурсан биш харин ч өссөн дүнтэй байгаа нь эргэлзээтэй. Мөн төсвийн урсгал зардалд халамжийн зардал давамгайлсан. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 44 хувьтай явж байна. Өмнөх жилүүдэд 33-38 хувьтай байдаг байсан. Ирэх оны төсөв их хэмжээний хөрөнгө оруулалттай их өөдрөг төсөв болсон.

- Зарлага ихтэй, их өөдрөг төсөв болсон гэж та харж байна. Зардлаа хасах боломжийг яаж харж байгаа бол?

-Халамжийн зардалд хүүхдийн мөнгийг 91 хувьд олгох нь өндөр хувийг эзэлж байгаа. Зарим халамжийг танах замаар зардлаа багасгах шаардлагатай. Гол анхаарах зүйл нь хөрөнгө оруулалтын зардал. Хөрөнгө оруулалт шинээр хийхгүй гэж байгаа ч нөгөө л нэг сумын төвийн соёлын ордон барих, амралт аялал жуулчлалын цогцолбор шинэчлэх гэх мэт сонирхолтой зардлууд байгаа. Эдийн засаг сэхэх үү, унах уу гэдэг дээр өнөөдөр үү, маргааш уу гэдэг асуудал яригдах хэмжээнд байхад заавал явуулж дуусгах шаардлага байсан уу, 2022 онд эхэлж амжаагүй төслүүдийг зогсоочхож болохгүй байсан уу гээд асуудал олон л байна.

- Эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, цаашид хүндэрнэ гэж зарим эдийн засагчид сануулж байгаа. Таны хувьд эдийн засаг сэргэх боломж ямар байна гэж харж байна вэ?

-Бидний хувьд эдийн засаг сэхэх үү, унах уу гэдэг гадны улс орны нөхцөл байдалтай шууд хамааралтай. Хоёр улсын дайн, хойд урд хөршийн нөхцөл байдал, Хятадтай харьцах худалдаа эдийн засгийн эргэлт гээд дэлхий хямрал руу явбал бид ч дагаад хямарна. Гэхдээ нэг үеэ бодвол экспортод гарах бараа бүтээгдэхүүн нэмэгдэж эхэлсэн эерэг тал бий. Оны төгсгөлийг гайгүй давчихвал эдийн засаг сэргэж эхлэх магадлалтай гэж харж байна.

- Ярилцсанд баярлалаа

 

-


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20