Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү

Ц.Цэрэнбадам
2025/07/07

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган салбартаа тэргүүлсэн нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. 

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч Хөдөлмөрийн баатар цолоор хүртлээ.

Намтар

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төрж, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.Мөн тэрбээр сонгино бүлгэмийн гишүүн байсан

Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб ажилласан байна. 1960 оноос уран бүтээлээ эхэлж 1967 онд "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

1970 онд Өмнөговь аймгийн Овоотын хилийн отрядад цэргийн алба хааж тэндээ зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлогч даргаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.

1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын Уран Зохиолч цол хvртжээ.

2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.



0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19