ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ШАЛГАРСАН ОЮУТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

Ц.Цэрэнбадам
11 цагийн өмнө

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Хүнсний аюулгүй байдал-тогтвортой үйлдвэрлэл-2022” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. 

Тус бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангахад чухал ач холбогдолтой. 

Бага хуралд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн оюутан, судлаачдын шагналыг Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх арга хэмжээний үеэр гардуулсан бол дэд, тусгай байранд орсон оюутан, судлаачдын шагналыг өнөөдөр гардууллаа. 

Оюутан: Дэд байр “Төв аймгийн сүүний үхрийн зарим эрчимжсэн аж ахуй дахь криптоспоридиозын тандан судалгаа” судалгааны ажлаар ХААИС-ийн оюутан У.Гажидмаа

Тусгай байр: “Бялууг хөлдөөж  хадгалах технологийн судалгаа” ажлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан М.Нарантуяа

Судлаач: Дэд байр  “Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний дэлэнгийн үрэвслийн тархалт, үүсгэгчдийн антибиотикт мэдрэг чанар, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлсэн үр дүн” судалгааны ажлаар ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн Н.Лхагвасүрэн

Тусгай байр: “Арвайн шинэ сорт нутагшуулж, арвайгаар импортын бүтээгдэхүүн орлох хүнс үйлдвэрлэх технологи боловсруулсан судалгааны дүнгээс” судалгааны ажлаар Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны судлаач Ш.Шинэбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19