ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН СУВГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ


"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь 2017 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны далан суваг болон шугам сүлжээний инженер техникийн ажилтан, засварчид, мөн хүнд даацын машин -3, механизм -4, үйлчилгээний машин-3 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 39 минутын өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 45 минутын өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 1 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 2 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 2 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 2 цагийн өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 3 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг 3 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ 4 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна 5 цагийн өмнө
Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлалаа 6 цагийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 6 цагийн өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ 7 цагийн өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороотой, 17 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 23 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна Өчигдөр