Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт болно

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистемд ихээхэн нөлөөлдөг бөгөөд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой 7 сая нас баралт жил бүр бүртгэгдэж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хурдацтай хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол эрс нэмэгдсээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гишүүн орнууд АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл солилцох, сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хамарсан Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дэмжих үүднээс Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь одоо байгаа олон талт хамтын ажиллагааны санаачилга, тэдгээрийн холбогдох шинжлэх ухааны хороодыг бэхжүүлэх, ашиглах шаардлагатайг онцолсон. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаанд салбарын экспертүүдийг оролцуулсан Техникийн ажлыг хэсгээр дамжуулан үндсэн оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөсөн.

Үүнтэй холбоотойгоор, тус чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг улам боловсронгуй болгох, дэд бүсийн санаачилгуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг, ур чадварын суурийг бий болгох замаар Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

 Зорилго, зорилтууд

  • Агаарын чанарын менежментийг сайжруулахад шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт, бүс нутгийн болон үндэсний оролцогч талуудад Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах
  • Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого, техникийн хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрийг боловсронгуй болгох
  • Цэвэр агаарын талаарх улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор агаарын бохирдлын асуудлаар олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмуудын түншлэлийг хөгжүүлэх
  • Олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмын ажилд Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн оруулах хувь нэмрийг хэлэлцэх
  • Агаарын чанарын стандарт болон мэдээ баримттай ажиллах ажлын хэсгүүдийн хэлбэрийг тодорхойлох зэрэг болно.

 Зохион байгуулагч

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)

Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET)-тай хамтран зохион байгуулна.

 Оролцогч талууд

  • Засгийн газрын өндөр төвшний төлөөлөгчид
  • Үндэсний экспертүүд
  • Агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон талт болон бүс нутгийн эрдэм шинжилгээний сүлжээний төлөөлөгчид
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын төлөөлөл

Хөтөлбөр

 

3 дугаар сарын 2 (Пүрэв гараг)

09:30-09:50

Нээлтийн үйл ажиллагаа

●      Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд

●      Армида Алишабана, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга

●      Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

09:50-10:00

Зураг авхуулах

10:00-10:40

Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалт

  • Али Салажегхех, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Дэд ерөнхийлөгч, Байгаль орчны сайд
  • Зульфия Сулейменова, Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн сайд
  • Насир Ахамед, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд
  • Оно Хироши, Япон Улсын Байгаль орчны дэд сайд
  • Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

10:40-12:00

Хэлэлцүүлэг 1. Агаарын чанарын менежментийг сайжруулах нь

Агаарын чанарын менежментийг сайжруулах чиглэлээр шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэнэ.

Модератор: Дэчин Цэрин, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал

Тэргүүлэх панелист: Хуан Мигель Куна, Бүгд Найрамдах Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

 

Панелист (тус бүр 5-7 минут):

  • Ху Жингнан, БНХАУ-ын Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны судалгааны академи
  • Жихюн Ли, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн
  • Данг Касанова, Хөтөлбөрийн менежер, Азийн цэвэр агаар олон улсын байгууллага
  • Жулис Хюгот, Эдийн засагч, Азийн Хөгжлийн Банк 
  • Жүн-хун Вүү, Ерөнхий шинжээч, Зүүн хойд Азийн Агаарын чанар

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Ли Пэй, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамны Агаар мандлын газрын орлогч дарга
  • Хим Чандат, Камбожийн Хаант Улсын Байгаль орчны яамны Агаарын чанар, чимээ, чичиргээний удирдлагын газрын орлогч дарга
  • Хада Али Шариф, НҮБ-ын АНДЭЗНК-ын Малдив Улс дахь суурин төлөөлөгч
  • Ц.Оюунцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

12:00-13:00

Өдрийн хоол

13:00-14:30

Хэлэлцүүлэг 2. Агаарын чанарын мониторинг

Агаарын чанарын хяналт, үнэлгээний асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд хэлэлцэж, техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлно.

Модератор: Э.Баттулга, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Тэргүүлэх панелист: Донгжин Ким, БНСУ-ын Хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч

Панелист (тус бүр 5-7 минут):

  • Летициа Россано, АНДЭЗНК-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Захирал
  • Б.Буяннэмэх, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга

●      Мэнг Фан, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээний Сүлжээний төвийн Дэд дарга

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

●      Вирасит  Помсоуваун, Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга

14:30-15:00

Цайны завсарлага, танилцах уулзалт

15:00-17:30

Хэлэлцүүлэг 3. Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх

Шилдэг, шинэлэг туршлагыг хуваалцах техникийн туслалцаа үзүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг тодорхойлно.

Модератор: Карма Янгзом, Байгаль орчны ахлах мэргэжилтэн, Азийн хөгжлийн банк

 

Панелист (5-7 минут):

●      Берт Фабиан, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын Зохицуулагч

  • Квон-хо Жон, БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Техник, сургалтын хөтөлбөрийн ахлах зохицуулагч
  • Марк Брүүмфилд, Рикардо энерги болон хүрээлэн буй орчин төвийн Техникийн асуудал хариуцсан дарга,
  • Саяд Асим Али Сабзвари, Азийн Хөгжлийн Банкны Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
  • Патрик Бюкер, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Такаши Охмура, Азийн хамтын ашгийн түншлэлийн Дарга/ Зүүн хойд Азийн цэвэр агаарын түншлэлийн Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүн

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Богёнг Мун, Инчеоны Уур амьсгал, хүрээлэн буй орчны судалгааны төвийн судлаач
  • Жон Салтер, Агаарын бохирдлын олон улсын хамтын ажиллагааны форумын дарга

3 дугаар сарын 3 (Баасан гараг)

08:30-09:15

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Уур амьсгал ба цэвэр агаар холбооноос төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр уур амьсгал, цэвэр агаар хөдөлгөөний талаар товч мэдээлэл хийнэ.

09:30-11:00

Хэлэлцүүлэг 4. Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа

Агаарын чанарын мэдээлэл, стандартын чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэр, шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

 

Модератор: Мартина Отто, Уур амьсгал ба цэвэр агаар холбоо

 

Агаарын чанарын мэдээлэл, стандартын тухай төслийн танилцуулга-Мэттью Перкинс, АНДЭЗНК

 

Панелист (тус бүр 5-7 минут):

  • Али Аким, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Байгаль орчны эрүүл мэндийн Ази, Номхон далайн бүсийн төвийн Захирал
  • Сунву Ёонг, Газрын дарга, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүдийн олон улсын холбоо
  • Ц.Уранчимэг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Таппэй Цуцуми, Японы Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга
  • Масумур Рахман, Газрын дарга, Өмнөд Азийн хамтын ажиллагааны байгаль орчны хөтөлбөр
  • Б.Ганболд, АНДЭЗНК-ын Зүүн ба Зүүн хойд Азийн дэд бүс нутаг хариуцсан дарга
  • Лимсок Чанг, БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Байгаль орчны хиймэл дагуулын төвийн ахлах судлаач
  • Ш.Цэрэндулам, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • Чанг-Күн Сонг, БНСУ-ын Улсан хотын Үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах тэнхимийн Профессор

11:00-12:30

Хэлэлцүүлэг 5. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл

Өмнөх хуралдаанаас тодорхойлсон үйл ажиллагааг харгалзан холбогдох механизм, сүлжээ хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Модератор: Сангмин Нам, АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн дарга

 

Панелист (тус бүр 5-7 минут):

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх

12:30-13:30

Өдрийн хоол

13:30-14:30

Хэлэлцүүлэг 6. Хаалтын үйл ажиллагаа

  • Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • Дэчин Цэрэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал

 

14:30-17:00

Нэгдүгээр хэсэг:

Танилцах аялал

Хоёрдугаар хэсэг:

Экспертүүдийн багийн уулзалт

Пан-Азийн агаарын бохирдлын орон зайн мэдээллийн түншлэл (PAPGAPI)

 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 21 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04