Малын ''цагаан тариа''-ны АЮУЛ

Admin
Өчигдөр

Малчдын өргөн хэрэглэдэг “цагаан тариа” буюу ивомек тариа монгол малын маханд нэвт шингэсэн гэхэд хилсдэхгүй. Малчин болгоны авдарт уут дүүрэн хадгалаастай байдаг уг тариа нь тарга тэвээрэг сайн авхуулдаг тариа гэж ойлгогддог бөгөөд үндсэн үйлчилгээ нь   хачиг, хувалз, гэдэсний шимэгчдийг устгах үйлчилгээтэй хүчтэй эмТус тарианы нөлөөлөл 30-45 хоногийн дараа малын биеэс гадагшилдаг ажээ. Харин бид яг ийм махыг хэрэглэж байгаа юу. Эмч нар Антибиотик тарьсан малын махыг хүн идсэнээр төв мэдрэлийн тогтолцоог нь дарангуйлж, цусны найрлага өөрчлөгдөн элэг, бөөр гэмтэж, тархинд цусны тогтонгит нэвчрэлт болно. Ялангуяа жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд аюултай” хэмээн анхааруулдаг. Өөр нэгэн эх сурвалж дээр “Сүүлийн үед малд антибиотик их хэрэглэх болсон байна. Харин малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэснээр хүний биед антибиотикт дасалтай нян үүсэх эрсдэл бий болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад анхааруулжээ” гэжээ.

Хэдэн жилийн өмнө малчид малын эмчийн зөвшөөрлөөр, хяналттайгаар уг тариаг тарьдаг байсан бол сүүлийн хэдэн жил хэн дуртай нь эмийн сангаас бөөндөж авч, малын тарга тэвээрэг муудах төдийд, эсвэл худалдан борлуулахынхаа өмнө таргалуулна гэсэн үндэслэлээр тарьдаг болжээ. 

Антибиотик хүний биед ямар муу нөлөөтэй тухай та бид сайн мэднэ. Тиймээс эрүүл мэндээ бодох үүднээс мах худалдаж авахдаа баталгаатай, шинжилгээний бичигтэй, хяналт бүрэн хийгдсэн мах худалдаж авахгүй бол, бид өөрсдөө өвчнөө худалдаж авч идээд байгаа нь асуудлын гол шалтгаан болж байна. Хамгийн түрүүнд нялх үрсээ, жирэмсэн болон хөхүүл эхчүүд минь баталгаатай махыг хэрэглэхгүй бол шууд нөлөөлөхийг анхаараарай.



20
angry
2
care
3
haha
8
liked
2
love
24
sad
16
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 6 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 22 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08