“Энэ ажил минь миний амьдралыг өөд татаж, гэр бүлийг минь авч явж байна” хэмээн ярина. Түүнийг Л.Товуудорж гэдэг, 17 жил гутал засварчнаар ажиллаж байгаа нэгэн. Ажилдаа дуртай, ажлаа хайрлаж хийдэг олон залуусын төлөөлөл.
Тэрбээр "Анх ажилд орчихоод нэг өдрийн 2000 төгрөгийн орлого олоод хүүхдүүд шиг баярлаж эхнэртэйгээ хамт зайрмаг авч байсан. Тэр үеийн 2000 төгрөг ч их мөнгө байж. Ажил маань буянтай, ажилдаа ороод хоёр жилийн дараа гэр авч эхнэртэйгээ тусдаа гарч байлаа. Хүмүүс “гуталчин” гэхээр “пүү паа” гэдэг л юм. Гэхдээ хүн ямар ч ажлыг гололгүй хийвэл алзахгүй л гэж боддог. Зарим хүмүүс гутлыг нь гоё болгоод өгөхөөр “алтан гартай” гэж магтдаг юм" хэмээн бахархан ярина.
Бичлэгээр үзэх:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна