“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий эхнэр Н.Ундрахыг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээ аргалахын тулд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарт 20 сая төгрөгийн хахууль компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан хувааж өгснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, тогтоон улмаар шүүхээс Д.Сүндийг гурван жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэгвэл түүний эхнэр манай редакцид хандлаа. Тэрбээр "Бид 2005 оноос хойш хамтран амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон. Д.Сүндий 2017 оноос хойш гэр бүлийн асуудалтай болж бидний харилцаа муудсан. Улмаар 2019 онд намайг хүчирхийлж, цагдаагийн байгууллагад хандсан байдаг ч цагдаа нарт авлига өгч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсээгүй. Д.Сүндий дагавар охинтой бөгөөд бид охиныг зургаан настай байхад нэг гэрт орж байсан. Охин минь одоо 23 нас хүрсэн. Гэтэл намайг гадаад руу яваад ирэхэд гэрийн минь хаалганы кодыг өөрчилсөн байна. Одоо өмссөн хувцастайгаа ингээд зогсож байна даа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна