Монголын залуу эрдэмтэн судлаачдын оюуны үнэлэмжийг нэмэгдүүлсээр байна

О.Шүрэнцэцэг
2024/05/14

Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулга уулзалт болж байна. Энэ удаагийн уулзалтыг “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Чуулганыг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрээр “Өөрчлөгдөн даяаршиж байгаа энэ нийгэмд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг түгээх, улмаар шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын залгамж халаа болсон залуу судлаач, эрдэмтдийн оролцоо чухал. Монгол улсад мэдлэгийн үйлдвэрлэлийг их бүтээн байгуулалтад нэвтрүүлж, “Монгол ухаан” Монголоо хөгжүүлэх улмаар дэлхийн оюуны зах зээлд хүчээ сорих шинэ цагийг Монгол оюунлаг залуус авчирна гэдэгт итгэлтэй байдаг” гэлээ.

Өмнөх чуулга уулзалтаар яригдсан санал, зөвлөмжүүд биеллээ олж, Монголын Улсын шинжлэх ухааны салбарын үзэл баримтлалын шинэчлэл, Хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрх зүйн орчинд хуульчлах, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг оролцогч талуудад түгээх, тогтвортой хөгжил дэх шинжлэх ухааны оролцоо зэрэг санал, зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр дамжин хэрэгжиж, бодит ажил болсоор байгаа ажээ.

 Залуу эрдэмтэн судлаачдын Шинжлэх ухааны бага олимп гэж нэрлэж болох “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 19 дэх удаагаа амжилттай зохион байгуулж, тус хуралд оролцогч залуусын тоо жил ирэх тутамд нэмэгдэж сүүлийн 2 жилд 500 гаруй судлаачдын бүтээл хүлээн авч 100 гаруй илтгэл хэлэлцүүлэн 28 судалгаанд грант олгожээ. Уг хурлын грантын хэмжээ 4 сая төгрөг байсныг 2022 оноос эхлэн 10 сая төгрөг болгон өөрчилсөн бол Докторын дараах залуу судлаачдын грантын 10 сая төгрөгийг энэ жилээс 20 сая төгрөг болгон Монголын залуу эрдэмтэн судлаачдын оюуны үнэлэмжийг нэмэгдүүлсэн.

 Түүнчлэн жил бүрийн Инновацын 7 хоногоор судлаачдын англи хэлний чадавхыг сайжруулах, олон улсын түвшинд бүтээлээ түгээх, танилцуулах дэмжлэг үзүүлэх Англи хэл дээрх “BEST PAPER AWARDS” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд дотоодын болон хөрш орнуудаас залуу эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлдэг болсон. Иймээс энэ үйл ажиллагааны шагналын санг нэмэгдүүлэн 30 сая төгрөг болгоод байна. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20