ГХЯ-ны хэвлэл: БНСУ-д амиа алдсан залуугийн ар гэрт бид хамгийн их тусалж байгаа

Н.Мижидмаа
2023/05/12

Өнгөрсөн оны зургаадугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монгол залуу гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Залуу нас барсан байдалтай гэртээ 20 гаруй хонож, цогцос нь муудсан байсан талаар талийгаач залуугийн ар гэрийнхэн мэдээлсэн. Талийгаач нь БНСУ-д хүлэмжид ажилладаг байсан бөгөөд цалингаа өгдөггүй байсан учир захирлаасаа цалингаа нэхэхээр зоддог байсан талаар  ар гэрийнхэндээ ярьсан байдаг. 

Талийгаачийн амиа  алдсан хэргийг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгаж байгаад саяхан хаасан учир ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн энэхүү хэргийг сэргээж дахин шалгах асуудалд БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яамыг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаа юм. Талийгаач залуугийн 70 гаруй насны ээж нь БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яаманд хандаж очихоор Цагдаа дуудаж баривчлуулдаг гэх асуудлыг ч ар гэрийнхэн нь мэдээлсэн учир бид уг асуудлаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

"Монгол залуу БНСУ-д амь насаа алдсан хэрэгт бид бүх талаас нь анхаарч бүх туслалцааг үзүүлсэн, одоо ч туслалцаа үзүүлсээр байгаа. Энэ асуудалд хамгийн их тусалж, дэмжиж байгаа нь Гадаад харилцааны яам шүү дээ. БНСУ-д суугаа Элчин сайдын яам ч чадлаараа туслалцаа үзүүлж ирсэн. Монголчууддаа туслахгүй, хаядаг ЭСЯ гэж хаана ч байхгүй шүү дээ. Гэхдээ энэ хэрэг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шийдэгдэх асуудал. БНСУ-д суугаа элчин сайдын яам ганцхан асуудал шийдэх гэж ажилладаггүй. Маш олон Монголчууд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаагийн хувьд олон шийдэх асуудал байхад талийгаач залуугийн ар гэрийнхэн ЭСЯ-ны ажилчдын ажлыг хийлгэдэггүй юм билээ. Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрт өмгөөлөгч олж өгсөн, гэхдээ өмгөөлөгч нар нь татгалзаад байдаг. Мөн ар гэрийнхэнг нь Монголын Шүүх шинжилгээний үндэсний төвтэй холбож өгч Хууль зүйн яамтай холбож өгөхөөр ажиллаж байна. Ар гэрийнхэнд нь ЭСЯ, ГХЯ-ны зүгээс үзүүлж болох бүх дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа" гэв.


7
angry
0
care
4
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 21 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр