Боловсролын зээлийн сангийн зээлдэгч нарын жагсаалтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үргэлжлүүлж байна. Тэрээр АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007-2009 онд суралцахдаа 32000 ам.долларын зээл авч, авсан зээлээ тэглүүлсэн байна. Тэрээр уг сургуулиа төгссөн эсэх нь тодорхойгүй. Тиймээс төгсөөгүй сургуульд сурахаар авсан зээлээ тэглүүлсэн гэсэн үг юм.
Хөгжлийн банкны сонсгол дээр “Татвар төлөгч Монголын ард түмэн зээлийн хүүгийн зөрүүнд хэдийг төлсөн бэ?” гэж ам асууж суусан эрхэм гишүүн өөрөө ардын хүүхдийн боломжийг булааж, гадаадад их сургуульд суралцаад зээлээ ч төлөөгүй болж таарлаа.
Сэтгэгдэл (30)