АТГ-аас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ

Өнөрцэцэг
2023/05/18

Засгийн газрын тогтоолоор 2020 оны дөрөвдүгээр  сарын 20-ноос Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг Сангийн яам хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан  Ч.Хүрэлбаатар нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болмогцоо удирдлагын багийг сольж, мөн тус банканд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт 2020 оны тавдугаар сард оруулсан байдаг. 

Тус шалгалтаар Хөгжлийн банк нь дампуурах эрсдэлд орж, төлбөрийн чадваргүй болж байгааг дурдсан байсан ч Ч.Хүрэлбаатар нь шалгалтыг баталгаажуулалгүйгээр, тус банкнаас нэмж их хэмжээний буюу 200 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудад 1% хүүтэй дамжуулан зээлсэн ба үүнээс дийлэнхийг нь Хаан банканд олгосон байна. Мөн, ХХБ-наас Хөгжлийн банканд төлөх ёстой 5 тэрбумын алдангийн төлбөрийг зүгээр л хүчингүй болгосон буюу аль хэдийн эрсдэлд орсон банкийг мэдсээр байж дампуурал руу улам түлхсэн гэдгийг өнгөрөгч 3 дугаар сард болсон УИХ-ын хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор олон нийтэд баримттайгаар дэлгэсэн. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн  сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-ээс шалгаж эхэлсэн аж.


3
angry
1
care
1
haha
31
liked
1
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 5 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 11 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 15 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 16 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр