МЭДЭГДЭЛ: “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлд “Гацуурт“ ХХК-ийн захирал Л.Чинбат хамааралгүй


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэсэн гарчигтайгаар “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлийн талаар мэдээлжээ. Ингэхдээ тус компанид огт хамааралгүй "Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатын холбон бичсэн асуудлаар "Мөнх-Улз" ХХК-иас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд "2023 оны 5-р сарын 25-ны өдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зарим сэтгүүлчид “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэсэн гарчигтайгаар “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлийн талаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат болон Соёлын сайд Ч.Номинг гүтгэсэн илт худэл мэдээлэл тараасан асуудалд “Мөнх-Улз” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

  • 2020 оны 12-р сарын 28-ны өдрийг хүртэл хүртэл “Мөнх-Улз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жадамбаагийн Дашдэмбэрэл нь компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлдгүй, хувьцаа эзэмшигч нарын ямар нэгэн шийдвэр тогтоолгүйгээр ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС-тэй өөрөө гэрээ байгуулан удаа дараа зээл авсан бөгөөд уг зээлүүдийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй, хувьдаа зарцуулсан байж болзошгүй учир түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан байгаа бөгөөд уг хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа нээн шалгаж байгаа болно. Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа шиг дээрх зээлүүдийг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат аваагүй, уг зээлүүдийн талаар огт мэдээлэлгүй, мэдэх ч боломжгүй байсан бөгөөд “Мөнх-Улз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2020 оны 12-р сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан Жадамбаагийн Дашдэмбэрэл нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээнийхээ хүрээнд ХААДС-ийн харьяа ТЭДС-аас өөрөө гарын үсэг зурж, гэрээ байгуулан авч хувьдаа зарцуулсан байж болзошгүй байна.
  • “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь “Мөнх-Улз” ХХК-ийн үүсгэн байгуулагч биш, Мөнх-Улз ХХК-тай анхнаасаа хамааралтай байгаагүй. “Мөнх-Улз” ХХК нь “Гацуурт” ХХК-аас 4 тэрбум гаруй төгрөгийн шатахуун, техник төхөөрөмж, үрийн буудай зээлээ авсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч уг зээлийнхээ тодорхой хэсэгт компанийн 34 хувийн хувьцааг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад шилжүүлсэн байдаг бөгөөд манай компани гүйцэтгэх захирлын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл “Гацуурт” ХХК-аас авсан зээлээ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлж чадаагүй нөхцөл байдалтай байна.

Хэнтий аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Улз” ХХК нь гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний алдагдалд орж, цар тахлын хүндхэн жилүүдийн дараа өр төлбөрөө төлж чадахгүй хүндхэн нөхцөл байдалтай байгаа бөгөөд манай компанийн ажилчид, албан хаагчид дээрх өр төлбөрийг барагдуулахын тулд бүх чадлаараа ажиллаж байна. Мөн дээрх зээлүүдийг хувьдаа зарцуулсан байж болзошгүй компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Дашдэмбэрэлээс дээрх зээлүүдийг гаргуулан ТЭДС-аас авсан зээл, өр төлбөрийг барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна.

Иймд “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэх гарчигтайгаар Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатыг зээл авсан мэтээр, авсан зээлээ төлөхгүй байгаа гэх мэдээлэл нь илт худал, үндэслэлгүй, гүтгэлэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

МЭДЭГДЭЛ ГАРГАСАН:

“МӨНХ УЛЗ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ЦОГТБАЯР


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 13 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 22 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 37 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 42 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр