ТАНИЛЦ: Тэтгэврийн хууль ИНГЭЖ өөрчлөгдөнө

Ш.АДЪЯАМАА
2023/06/20

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийнэ. Төсөлд тусгасан голлох заалтуудыг онцлоё. Эдгээр заалт нь төслийн хэлэлцүүлгийн шатуудад өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу. 

5 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр авах эрх

5.1.Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

5.1.1.тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч;

5.1.2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.3.төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.4.нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.5.нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; 5.1.6.нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй,

7 дугаар зүйл.Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох

            7.1.Даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

                    7.1.1.Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ:

Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125###/span#<))

Тцб-цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

       Ш241+-241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоо;

 

                    7.1.2.Өндөр насны хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ:

Тцх =Ц*0.1875%*Шсар

 Тцх-цалинд үндэслэсэн аргаар тооцсон хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

       Шсар-шимтгэл төлсөн сарын тоо.

            7.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.

            7.3.Энэ зүйлийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.

7.4.2029 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.5.2029 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн энэ зүйлийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

            7.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

 8 дугаар зүйл.Өндөр насны тэтгэврийн хэмжээг нэрийн дансны аргаар бодох

            8.1.Даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

                                                ТНД=НДC2/12K

ТНД-нэрийн дансны аргаар тооцсон сарын тэтгэврийн хэмжээ;

НДC2-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасны дагуу тооцсон нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл болон мөнгөжүүлсэн орлогын нийлбэр дүн;

К-тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл.

 8.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол уг хугацаанд бүртгэгдсэн нэрийн дансны орлогыг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллээс тэтгэвэр авсан хугацааг хассан илэрхийлэлд хувааж тооцсон дүнгээр сарын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

8.3.Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Үндэсний статистикийн хороо, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр тогтооно.

 9 дүгээр зүйл.Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт

9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:

 9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;

9.1.2.10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.

 9.2.Энэ зүйлийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.

 9.3.Энэ зүйлийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.

 9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.

20 дугаар зүйл.Тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг  тодорхойлох

 20.1.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно.

20.2.Даатгуулагч 5 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг түүний шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.

20.3.Цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ.

20.4.Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.  

            20.5.Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэврийн хэмжээг үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг баримтлан бодно.

 27 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

27.1.Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ.

27.2.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт жил бүр тусгана.

            20.6.Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.7.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журмыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

 21 дүгээр зүйл.Тэтгэврийн доод хэмжээ

 21.1.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг доор дурдсанаар Засгийн газар тогтооно:

25 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох

25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:

25.1.1.тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;

25.1.2.тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол;

25.1.3.хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд өөрчлөлт орсон бол;

25.1.4.нас барсан тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүний тоонд өөрчлөлт орсон бол;

25.1.5.тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан 19 нас хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох эрх дахин үүссэн бол.

25.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол тогтоосон өндөр насны тэтгэврийн хэмжээ нь өмнө авч байсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээнээс багагүй байна.

 25.3.Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 25.1.3, 25.1.4-т заасан өөрчлөлтийг нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.



12
angry
2
care
1
haha
13
liked
3
love
8
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 55 минутын өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 1 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 1 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 1 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 1 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 1 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 1 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 1 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 2 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 2 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 3 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 3 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 3 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 4 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 5 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 5 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 5 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 6 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 7 цагийн өмнө