Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно

Ц.Цэрэнбадам
2025/06/26

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.

Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байна. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.

Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.

Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.

Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19