Монголчууд сүүлийн 21 жилийн ЗУРГААД нь допинггүй нааджээ

Б.Энхтулга
17 цагийн өмнө

Монгол үндэсний бөхийн ганц том дайсан болоод буй допинг 2002 оноос хойш бөхчүүд хэрэглэж ирсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үеэс л шинжилгээ авч эхэлсэн учраас тэр байх. Хамгийн анх 2002 онд Дархан аварга А.Сүхбат допинг хэрэглэсэн нь батлагдаж, үүнээс хойш 2022 он хүртэл 39 бөх допингийн шинжилгээнд албан ёсоор бүдрээд байна. 

Эдгээр бөхөөс  Н.Батсуурь, Д.Цэрэнтогтох гэсэн ердөө хоёр бөх л Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хатуу ангиллын эм бэлдмэл хэрэглээгүй байдаг. Тэдний хэрэглэсэн эм, бэлдмэл зөвшөөрөгдөөгүй ч хүний биед хүчтэй нөлөө үзүүлж, тамир тэнхээ сэргээх хүчин чадалгүйд тооцогддог юм. Харин бусад 37 бөх нь хүний биед хүчтэй нөлөөлөх төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь батлагдсан. Бүр улсын наадамд түрүү хүртсэн ч тохиолдол гарсныг та бүхэн санаж байгаа биз ээ. 

Монгол бөх тэртээ олон зуун жилийн өмнөөс бидний өвөг дээдсээс уламжлагдан ирж монголчууд бидний үзэх дуртай, дэлхийд гайхуулдаг үндэсний цор ганц спорт болон Гиннест бичигдэн Юнескод бүртгэгдсэн өв болсон. Тэр хэрээр бөхийн барилдаанд түрүүлсэн болон улсын наадамд цол авсан бөхчүүдийн бай шагнал ч жилээс жилд нэмэгдэн одоо үед доод тал нь 4-5 өрөө байр, Land-300 маркын автомашинаар хэмжигдэж байна. Хэн хүний хүсээд хүртдэггүй дээрх бай шагналыг энэ спортод өөрийгөө зориулсан зарим нэг бөхчүүд ямар ч аргаар хамаагүй хүртэхээр улайрах болсон нь допинг гэх зүйлийг өв соёлтойгоо хутгасан үйлдэл байсан юм.

 Улсын баяр наадамд амар хялбар аргаар том даваанд торойж үлдэх, цол авах гэсэн бөхчүүдийн адын санааны ард нь допинг л нуугдаж байдаг. Нэг удаа хэрэглээд л цол, бай шагналаа авчих юм бол ард түмэнд хараалгуулах яамай байна даа гэсэн шиг... 

Учир нь наадмаар барилдаж цол авсан бөхчүүдийн цолыг тухайн өдөр нь олгодог хуультай учраас тэр. Ингээд цолны найраа хийнэ Нутгийн зөвлөл, дэмждэг компаниуд нь  бай шагналаа ч өгнө. Энэ бүх процесс явагдсаны араас  допингийн шинжилгээний хариу нь ирдэг. Угаас албан ёсны шинжилгээний хугацаа нь тэр учраас энэ хугацаанд хамаг зүйлээ амжуулдаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Хуулийн цоорхойг ашигладаг энэ үйл явцыг хууль, дүрмээр нь зохицуулахад л болох асуудал. Наадмаар барилдаж цол авсан бөхчүүдэд түр үнэмлэх өгдөг байх, цолны найр болон бай шагналыг нь допингийн шинжилгээ ирсний дараа нь олгодог болчихвол бөхчүүд үндэсний бөхөө устгах үйлдэл бага гаргах нь тодорхой.

2002 оноос хойш Монголчууд бид 21 жилийн хугацаанд алдаг оног зургаахан жил л допинггүй нааджээ. Эдгээр цоохор зургаан жилд илрээгүй гэж цаасанд үлдсэн ч допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрс албан бусаар яригдаж л байдаг.

 Тэгэхлээр үндэсний бөхийн үндсийг ялзруулагч ганц зүйл нь ердөө л допинг болоод удаж байна.

 Энэ жилийн наадмаар л гэхэд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах үед Улсын наадамд түрүүлж арслан цол хүртсэн Архангай аймгийн бөх М.Бадарч бүдэрч байх жишээтэй. Нөгөө л нэг үндэсний бөхийн ялзарч ургасан хуулийн цоорхойг ашигласан байдал. Түүний хувьд Б сорьцын шинжилгээгээ өгөх хүсэлт гаргасан учраас Баяр наадмыг зохион байгуулах комиссоос албан ёсоор нэрийг нь зарлаагүй байгаа юм. Түүний нэр албан ёсоор зарлагдах өдөр М.Бадарч, сүүлийн дөрвөн жилд түрүүлсэн бөх допингийн шинжилгээнд унасан хоёр дахь тохиолдол болно. Өмнө нь 2019 онд Э.Оюунболд улаан бух шиг дайрсаар хоёр дахиа түрүүлж аварга цол авч байсан. Гэхдээ удалгүй допингийн шинжилгээнд бүдэрсэн учраас цолыг нь хурааж Улсын арслан хэвээр үлдсэн билээ.

 М.Бадарчийн хэрэглэсэн бэлдмэл нь “Метенолон” гэх бэлдмэл. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас бүх цаг үед хориглосон хүчтэй допингийн төрөлд багтдаг бэлдмэл юм. Нэг ёсондоо анаболик стеройдод буюу хүний биед хүч тамир өгч эцэж, цуцахаа мэдэхгүй бух шиг болгох "шидтэй".

Улсын аварга Д.Санжаадамба: Монгол бөх удамшдаг. Үүнийг допинг устгах аюултай. Монгол бөхөө аврах ёстой. Дэлхий нийт үүний эсрэг тэмцэж байхад монголчууд бид яагаад хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ. Хатуу тэмцэх ёстой.!!!

Үндэсний бөхийн чимэг болсон цэргийн арслан цолноос Улсын аварга хүртэл өөрийн хүчээр барилдаж явсан Д.Санжаадамба допингийн эсрэг тэмцэж залуугаараа бөхийн дэвжээнээсээ холдсон байдаг. Яг үнэндээ олон бөхчүүд допингийн эсрэг байдаг ч үйлдэл хийх дээрээ тулах үед хэн нь ч хөдөлдөггүй гашуун үнэнтэй. Тийм учраас хуулийн цоорхойг ашиглан амар хялбар аргаар өндөр цолонд хүрч амьдралаа баталгаажуулах гэсэн атгаг санаатай бөхчүүд үндэсний бөхөд олноор гарч ирсээр байгаа юм. Үнэн хүчийг үздэг үндэсний бөхөө авч үлдэхийн тулд наадамчин олноос эхлээд бөхийн холбоо, баяр наадмын комисс зэрэг хөдөлж болох бүхий л газрууд өөр өөрсдийн хийж чадах зүйлээ хийх ёстой. 

Наадамчин олон допингийн асуудалд оруулсан бөхчүүдийг барилдуулахгүй байх дээр уриалга гаргаж, мөн Бөхийн холбоо нь дүрмээ чангатгаж баяр наадмын комисст цол болон цолны мялаалгыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байх хүсэлт өгөх, баяр наадмын комисс цол авсан бөхчүүдэд түр үнэмлэх олгодог байх зэрэг арга хэмжээнүүдийг авсан цагт л үндэсний бөхийн ялзарсан үндэс эрүүлжиж босоо ургах өдөр ирэх буй.

Спортын сэтгүүлч С.Шижирбат: 2013, 2016 оны аймшигт Б.Пүрэвсайхан мөн Э.Даш Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын хэрэглэсэн допинг эмчилгээний зориулалттай түй ч хамаа байхгүй цэвэр булчингийн масс нэмэх зориулалттай хүнд төрлийн стеройдууд.

Допингд бүдэрсэн бөхчүүд бөх сонирхогчдыг юм мэдэхгүйгээр хэмээн басамжлаж буй мэт "Бэртэлд уусан юм" гэж хэлдэг ядмагхан хариулттай. Өөрсдийгөө тэгж ярихаасаа ичих хэрэгтэй. Яагаад үндэсний бөхийнхөн допинг хэрэглэх болсон бэ гэвэл мэдээж 2000 оноос хойших үндэсний бөхийн буруу хөгжил буюу хэн их жин, булчингийн масстай болж чадсан нь ноёлдог дүрмийг баталсан нь өөрөө үндэсний бөхийн холбооны цэвэр буруу алхмуудын нэг байв.

 Допинг хэрэглэсэн бөхчүүдийг сүүлийн таван жилээр авч үзвэл Улсын арслан цолтой бөх хоёр, улсын аварга нэг, улсын гарьд хоёр, улсын заан нэг, улсын харцага хоёр, улсын начин хоёр, аймгийн арслан долоо байна. Үндсэндээ 2016 оноос хойш тасралтгүй жил болгон допингийн асуудал гарсаар байгаа юм. Бөхчүүд нь хэрэглээгүй гэж мэлздэг. Холбооноос шийтгэл гэж хоёр жил дотор эрхийг нь хасдаг. Ард түмний итгэл, үндэсний бөхийн өв соёл нэр хүнд ард нь хөсөр хаягдаад дуусдаг. Үндэсний бөх хэн нэгний амьдралын чанарыг дээшлүүлэх талбар биш. Үндэсний өв соёл Монгол орны бахархал багтсан үнэт зүйл учраас олон жил яригдсан энэ асуудлыг нийтээр нь нийтээрээ цэгцлэхгүй бол дуу гаргасан нь буруутгагдаг дугтарсан нь чулуу шидүүлж явсаар үнэт зүйл ч үгүй болох цаг тун ойрхон иржээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан бөхчүүд:

  • 2002 он: А.Сүхбат /Дархан аварга/
  • 2003 он: Д.Батбаяр /Улсын начин/
  • 2004 он: Д.Мягмарсүрэн /Улсын заан/
  • 2004 он: Г.Ганхуяг /Улсын харцага/
  • 2006 он: Д.Рагчаа /Улсын гарьд/
  • 2006 он: Г.Эрхэмбаяр /Улсын аварга/
  • 2009 он: Ц.Сумъяабэйс /Улсын начин/
  • 2009 он: Б.Соронзонболд /Улсын заан/
  • 2011 он: Г.Алтангэрэл /Улсын харцага/
  • 2011 он: Ц.Цогбаяр /Улсын начин/
  • 2012 он: Х.Мөнхбаатар /Улсын арслан/
  • 2012 он: Б.Сугаржаргал /Улсын начин/
  • 2014 он: Б.Суманчулуун /Улсын начин/
  • 2014 он: Н.Адъяабат /Аймгийн арслан/
  • 2016 он: Б.Баатарцол /Улсын начин/
  • 2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/
  • 2017 он: Ө.Бат-Орших /Улсын гарьд/
  • 2017 он: Б.Пүрэвсайхан /Улсын заан/
  • 2017 он: Э.Даш /Улсын начин/
  • 2017 он: Б.Номиндалай /Аймгийн хурц арслан/
  • 2017 он: С.Майнбаяр /Сумын заан/
  • 2018 он: Б.Соронзонболд /Улсын заан/
  • 2018 он: Б.Гончигтавхай /Аймгийн арслан/
  • 2018 он: Н.Ганбаатар /Улсын гарьд/
  • 2018 он: А.Цацабшир /Улсын харцага/
  • 2018 он: Ц.Бямба-Очир /Улсын начин/
  • 2019 он: Э.Оюунболд /Улсын арслан/
  • 2019 он: Д.Цэрэнтогтох /Улсын начин/
  • 2020 он: Н.Батсуурь /Улсын гарьд/
  • 2020 он: Пүрэвдавга /Улсын арслан/
  • 2020 он: Б.Баторших /Аймгийн арслан/
  • 2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
  • 2021 он: Э.Оюунболд /Улсын арслан/
  • 2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан
  • 2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
  • 2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
  • 2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
  • 2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
  • 2023 он: М.Бадарч /Улсын арслан/

13
angry
1
care
1
haha
3
liked
5
love
6
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав 23 цагийн өмнө
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06