"Миний хүү аймагтаа нэгт жагссан байхад Ерөнхийлөгчийн тэтгэлэгт орж чадсангүй”

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах зорилготой ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь хэмээн баярлаж байсан Мөнх-Учрал хүүгийн ээж манай сайтад ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Миний хүү ЭЕШ-т бэлдэж байхдаа унтаж болохгүй шүү гэж өөрийгөө чимхээд хичээлээ хийдэг байсан гээд уйлж байсан. Олон зүйлээр дутуу өссөн ч өөрийн хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээр математикийн хичээлээр 800, англи хэлний хичээлээр оноо авч дундаж оноогоороо Сүхбаатар аймагтаа нэгт жагсаж чадсан. Өнөөдрийг хүртэл хүүгийнхээ боловсролын төлөө бүхнээ зориулж ирсэн эх хүний хувьд хүү бид хоёр Ерөнхийлөгчийнхөө тэтгэлэгийг авчих юм байна гэж баярлаад байж байтал хамран суралцах тойрог өөр шалтгаанаар хасагдсан байсан. Бид хоёрын амьдарч байсан байр дахин төлөвлөлтөд орсон учир төвд амьдрах болсон. Хүүгийн сургууль хол болохоор мөн л төвийнхөө сургуульд сурч байсан нь эцэст нь хүүгийн минь ирээдүйн боломжоос хугаслан чинээ яаж санах билээ. Би дараагийн хүүхэд нь авчихлаа гэж нэг удаа ч юм хэлээгүй, хэлэхгүй. Өөр ямар гарч байж болох вэ? 330 хүүхдээс гэж бодоход цаана нь үлдэж байгаа квотод оруулаад өгөөч л гэж гуйж, горьдлог тээн яамны үүд сахиад 20 хонож байна” хэмээн хоолой зангируулан бидэнд ярилцлага өгсөн юм.

Бид уг үйл явдалтай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс тодруулахад “Журамд сүүлийн гурван жил тухайн сургууль болон харьяа тоотод амьдарсан байх ёстой гэж заасан. Тухайн сурагчийн хувьд үнэхээр өндөр оноотойгоор нэгдүгээр байранд жагссан байсан. Гэсэн ч бид журмаа баримтлах учиртай. Энэ жилийн хувьд 501 сурагч уг тэтгэлэгт хамрагдах квот бий ч журмын шаардлагад нийцсэн 310 сурагчид л энэ боломж бүрдсэн байгаа” гэсэн юм. Уг мэдээллийг сонссон сэтгүүлчийн хувьд дээр дурдсан шалтгаанаар хасагдсан сурагчдад уг квотыг олгох, цаашлаад журамд өөрчлөлт оруулах боломжийг та бүхэн эрэлхийлж өгөхийг хичээнгүйлэн гуйсан юм.


28
angry
2
care
8
haha
3
liked
24
love
20
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20