Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна

Б.Нямсүрэн
4 цагийн өмнө

Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувь гантай болон гандуу байна. 

Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төвийн зарим нутгаар 49 хувьд хэвийн, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу байна. Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байгаа аж.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговийн зарим, Архангай, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногийнхоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн байна.

Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 58 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 5 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 23 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр