Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Дундговь Онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-ийн зайд өчигдөр /2025.07.02/ 22.17 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна