Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ


2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн

  • Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
  • Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.

Ташрамд, Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:

  • Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо,
  • Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад,
  • Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт,
  • Цаг агаарын нөхцөл байдал,
  • Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Энэ нь 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр