Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал олон улсын анхааралд оржээ

О.Шүрэнцэцэг
2023/12/07

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө ажилладаг ”IFEX” байгууллагад Глоб интернэшнл төвөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар ханджээ. ”IFEX” байгууллага нь дэлхийн 70 оронд 100 гаруй гишүүнчлэлтэй байгууллага юм. Тус байгууллага өөрийн вэб хуудастаа эрх зөрчигдсөн сэтгүүлчдийн асуудлаар мэдээ нийтлэл гаргадаг бөгөөд ингэснээр тус байгууллагаар дамжуулан сэтгүүлчийн асуудал олон улсын анхаарлын төвд очдог байна. Мөн дэлхий даяар эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийн мэдээллийн санд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал албан ёсоор бүртгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын анхааралд орж байна гэсэн үг юм.


Глоб интернэшнл төвөөс тус байгууллагад хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хилээр гарахыг хязгаарласан ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлахад хүргэж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг фэйсбүүк дэх хуудсаараа өндөр настай хүн оролцож буй шүүх хуралдааныг олон цагаар үргэлжлүүлэн явуулж байгаа нь хүнлэг бус явдал гэх утгатай нийтлэл оруулсантай нь холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мөрдөн байцаах байгууллагад гомдол гаргасан.

Үүний дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Энэ зүйлд зааснаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

Энэ зүйл, заалт нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх гомдолтой хамааралгүй бөгөөд зөвхөн хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахтай холбоотой зохицуулалт юм. Эрүүгийн хуульд “21.6 дугаар зүйл.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд “15.4 дүгээр зүйл.Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох” гэмт хэрэг, зөрчлийг зохицуулсан бөгөөд эдгээр гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй үйлдлийг “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хамаатуулан шалгаж байна гэж үзэж байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Өөрийн цахим хаяг болох “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаягаар шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2023.11.29-ний өдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх...” таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцсэн. Шүүхээс “сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад саад учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авах боломжгүй юм” гэж дүгнэсэн боловч “...мэргэжлийн үйл ажиллагаагаа ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, тодорхой үйлдэлд уриалах, жагсаал цуглаан зохион байгуулах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах, доромжлох зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахуйц үйлдлийг хийх нь яллагдагчид хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй” гэсэн нь түүнийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор цагдан хорих эрсдэл байгаа болохыг харуулж байна.

Түүнчлэн гэм бурууг шүүхээр тогтоогоогүй үед 2023.12.01-ний өдөр мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрлөөр zarig.mn вэб сайт, фэйсбүүк хуудас, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувийн цахим хаягийг хаах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал юм

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагуудын онцгойлон анхааруулсан байдаг. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний II илтгэлийг хэлэлцэж өгсөн 150 зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих асуудлыг судалж шийдвэрлэхээр заасан. Улмаар Улсын Их Хурлаас 2015 онд баталсан, 2017 оноос үйлчилсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад доромжлох, гүтгэх үйлдлийг хасаж хуульчилсан.

Гэвч “жижиг гэмт хэргийн хууль” гэгддэг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Гүтгэх” зөрчлийг хуульчилсан, 2020.01.10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасч, Эрүүгийн хуульд “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах” гэж нэрлэн нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 2020.11.04-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж заасан. Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол гарсан.

Түүнчлэн, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүжүүлэх замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн.

Иймд Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хилээр гарахыг хязгаарласан ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн журмаар мөрдөн шалгаж, яллаж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгааг анхаарч, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоохгүй байхыг шаардаж байна.

Эх сурвалж: https://ifex.org/gic-expresses-concern-over-legal-proceedings-against-journalist-n-unurtsetseg/?fbclid=IwAR2SGPUCou9bKZY5tXpZTXeNrWwkrHkwn8TtBoW1Ui3a98YUR1DwYczh-Gw_aem_AebJc6VJFAhq08k86cujHblgBZaY1VBVpNUHSFbEyJ3-9wUyAbfulf9EqDeHhoQGeFU


 


1
angry
1
care
15
haha
60
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (56)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.27
2023/12/09
0
0
Бөөн манангийн троллууд!!! Яана даа яана. Өнөрөө хийсэн бүтээсэн юмтай хүн шүү !
Хариулах
202.126.88.99
2023/12/08
0
0
Буруу зөрүү олон юмыг ил болгож дуугарч чадсандаа. Буруу зөрүү олон ч юм хийсэн байх. Зөв зүйл ангиараа зөв хариуцлагаа хүлээчихвэл. Ам хамхих хоолой боох махны машинд орчихгүй бол
Хариулах
2405:5700:311:4860:70c0:980:3b95:8713
2023/12/08
0
0
Энэ одор болимоор юм аа маш муухай миний эгчийн амь насанд хүрсэн шүү монгол даяараа нүд үзүүрлэсэн шүү дээ гэтэл нөгөө өмөөрөөд бгаа хүмүүс нь хулгайч нар бсан шүү эгчийн минь босгоод ирүүл
Хариулах
202.126.88.149
2023/12/08
0
0
Сэтгүүлч нэр зүүгээд бусдыг гүтгэждоромжлох олон улсад зөвшөөрөгдөөд зүгээр бдагуу тээ хахх
Хариулах
2601:280:c280:6d90::ab5f
2023/12/10
0
0
баас долоочоо юу чи үмхий тролл
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Хуцах шиг болов, муу өмхий манангийн баас, шээс
Хариулах
66.181.186.135
2023/12/08
1
0
Гадныхантай нийлж монгол улсыг нураах санаагаа илэрхийлж,самуунд турхирсан авгай ш дээ. Үнэн зөв,,эсвэл буруугаа шүүхэнр ялгужл.Хужлиа дага.Буруу бол ял үүр.Наана гь шалчигнаж баыгаа нь гэмт хэрэг,хууль зөрчсөнөө нужх гээгүй бол,чимэнгүй бай. Хэвлэл гэдэг өөрийн давуу эрхээ хуулийн байгуулгын эсрэг ашиглаад байвхл яахав,хааж таарна.
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Хуцах шиг болов, муу өмхий манангийн баас
Хариулах
202.55.188.116
2023/12/08
0
0
Гадныхан монгол улсын дотоод хэрэгт бүү оролц. Та нарт огт падгүй. Наад авгай чинь яг иймэохүү аргаар өөртөө хандалт авах гэсэн заль. Түүнд нь өөрийгөө ОУ-ын том байгууллага гэх иймэрхүү “бөөрөнхий хоёр нүүр гаргасан” баыгууллагууд амархан орчих юм даа. Энэ ОУ-ын гэх баыгууллага ичих хэрэгтэй. Тусгаар монгол улс та наргүйгээр асуудлаа шийдэж чадна. Сэтгүүлчид Өнөрөөд хайртайдаа биш амиа бодсондоо энд тэнд орилж бахираад явна. Бодит үнэнийг олон түмэнд хүрэг. Тэгээд л зогс. Битгий хэн нэгнээс мөнгө авч түүнийхээ барьцаанд өрсөлдөгчийг нь харлуулах ажлыг хийгээд бай. Ер нь та нараас хэн чинь сайн сэтгүүлч вэ? Та нар “би худалдагдаагүй, шударга, үнэний төлөө дуугардаг ганц сэтгүүлч” гэдэг. Үүнээс хархад бусдыгаа худалдагдсан гэж хэлээд байгаа юм биш үү? Мөнгөнд шунаад тэр чигээрээ зүтгэж бурууг зөв, зөвийг буруу болгож чаддаг хүмүүс бол сэтгүүлчид.
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Өрөндөө баригдаж, өтөнд идэгдэн, түвдизмд түлэгдсэн навсгар монгол яг л тусгаар тогтносон улс байж харагдааё, манкуур монгол үхэр хаашаа харж унтах, яаж шээж баахаа түвд монголын шар хувалзуудаар заалгадаг. Гуйлгааар өдөр хоногийг өнгөрөөдөг золбин амьдарлыг нь дэлхийн банк мэт удирдана. 33 жидийн туршид нам нэртэй манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид 35 тэрбум доллорын өр тавиад хувааж иджээ, манкуур боолууд манан мафийн бөгсийг долоож гадаад дотоод хар шар хувалзуудаа найртай сайханаар тэжээнэ
Хариулах
59.153.112.17
2023/12/08
0
0
Худлаа сүржигнээд сэтгүүлчийн ажлаар нь хориогүй хувь хүний залилан энэ тэрээр нь баривчилсан юм бишүү
Хариулах
2601:280:c280:6d90::ab5f
2023/12/10
0
0
долоогоод бай
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Саыхан донгосов
Хариулах
2405:5700:300:231c:5da1:6d69:155c:d18
2023/12/08
0
0
Тэр хаалтын гэрээ гэдэг юм олон улсын сэтгүүл зүйд ер нь ямар байдлаар тусгагдсан байдаг юм бол... Нэг хэсгийг нь хайр найргүй гөвдөг нэг хэсгийг нь яаж ч байсан огт хөнддөггүй байна гэдэг тийм шударга гайхалтай явдал биш байх л даа. Одоо болимоор юмаа.
Хариулах
103.57.92.100
2023/12/08
0
0
Битгий олон юм ярь. Харин ч гөвүүлдэггүй новшнуудыг системээр нь гөвж чаддаг газар Яариг болон өнөрөөгөөс өөр байхгүй байх шүү
Хариулах
103.57.92.149
2023/12/08
0
1
This is not human rights violation. Mongolian journalists are scammers and robbers of coals and wealth of Mongolia.
Хариулах
75.164.158.60
2023/12/08
0
0
go and fuck yourself you ass hole
Хариулах
2a02:c7f:62b:cc00:9129:494a:87b:16a3
2023/12/07
1
0
Өөрийнх нь булхай хаалтын гэрээ нь илэрч онигоо болох вийдээ
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Нам нэртэй манан мафийн Алуурчид хулгайчид луйварчдийнхаа баасаар тэжээгдэж угаадас ялгадас шавхруугаа нэмүүлэгч
Хариулах
66.181.179.151
2023/12/07
2
0
Үйл явдлаа ойлгохгүй бол энд сэтгэгдэл бичиж яана аа. Наад хүнд чинь сэтгүүлч биш Хувь Өнөрцэцэг гэдэг хүн нь хууль зөрчөөд авилга авсан тухай шалгагдаж байгаа гэж мөрдөн байцаагч хэлсэн биз дээ.
Хариулах
103.57.92.100
2023/12/08
0
0
Мөн хувь хүний асуудлаа хорьсон байхдаа. Ядаж л нэг хүнд 7 хоногын дотор 7 хэрэг үүсгэнэ гэдэг чинь захиалга гэдгийг харуулаад байхад л ийм юм бичээд малтаат байх юм.
Хариулах
2a04:ee41:1:326d:49ba:6834:b7e:ec7b
2023/12/08
0
0
Нам нэртэй 76 Алуурчид хулгайчид луйварчдийн Аллага хулгай луйвар дээрмийг болохлоор огт ярьдаггүй хирнээ сэтгүүлч эмэгтэй дээр 7 хоногт 7 хэрэг нээсэн
Хариулах
202.126.90.61
2023/12/08
0
0
Onor bol zow hvn bidnii ireedvi
Хариулах
2a02:c7f:62b:cc00:9129:494a:87b:16a3
2023/12/07
0
0
Heleed yuhev yu ch oilgohui mulguu muihraar zutgene
Хариулах
66.181.180.128
2023/12/07
0
0
Жирийн сэтгүүлч эмэгтэйг 2 насанд хүрээгүй нялх хүүхдүүдийн дэргэдээс нь уйлуулан ганц тэжээдэг цэцэрлэгт нь хүргээд ажилдаа явдаг ээжийн бас уйлуулан мөрдөгч-цагдаа нар их дээрэнгүй хүчээр сүржин машинд чихэж шорон руу авч явсан процесс бол харсан хэн бүхэнд хүнлэг бус эмзэглэх үйл явдал мөн! Гадуур шалгаж болох гэм буруу нь тогтоох шүүхийн шийдвэр гараагүй бхад?
Хариулах
2405:5700:311:3059:acc5:3311:a2e0:e271
2023/12/08
0
0
Эцэг нь байгаа биз дээ?
Хариулах
203.91.115.55
2023/12/07
0
0
Харвард нь л мэддэг газар бхдаа. Намын доторх тулааны гол дүр сэтгүүлч. Агаа нарт арга заль их бий
Хариулах
2405:5700:302:d4be:1c0:5491:ec65:c903
2023/12/07
0
0
Атаархаж үхэх шахсан алиалагчид их хуцаж байх шив Өнөрөөд атаархаад үхэж байна дөө
Хариулах
202.126.88.66
2023/12/07
0
0
Onroog aldaa onootoi n demjine bvh busarmag vil ywdaliig zorigtoigoor ilchilsen shvv mundag
Хариулах
66.181.161.175
2023/12/07
0
1
Сүржин улс шүү, ганц хүүхнээс болж, шоронгийн хадаас болго!
Хариулах
2405:5700:311:75c7:fcec:6d7f:805e:a4b7
2023/12/07
1
0
Ихэнх хэвлэл мэдээлэлийхэн намчуудтай хаалтын гэрээ байгуулсан мэдээлэлийг тэнцвэргүй дамжуулдаг мөнгөтэй хүнд үйлчилдэг.хийх ёстой ажлаа мэдлэггүй гээд хэвлэл мэдээлэлийхэнд зөндөө алдаа дутагдал байдагшдээ.тэрийгээ яах юм
Хариулах
2607:fb91:2267:c6ca:752c:1907:765b:d775
2023/12/07
0
0
Mongol uls tusgaar uls shu muu yamar ch eszuigui medrel muutai huuhen medeelel hudaldsan setguulchi baih erhgui buh nuurs hugjil bolobsrol iin zeel bol es uchral nyambaatar enhbayr nariin temtsel shu
Хариулах
202.55.188.120
2023/12/07
0
0
Өнөрөөг дэмжнээ. Үнэн хэзээд ялна
Хариулах
202.126.89.181
2023/12/07
1
0
Ямарч байсан утасны цаанаас томордог хүмүүсийг бодвол хийсэн юмтай хүн шүү хүн муулахаас өөр шидгүй оркууд монголоос зайлаасай
Хариулах
2405:5700:310:dbd:fe9:729:d230:98a6
2023/12/07
0
1
Hutsvaa hend heregtei yam ter balai avgai
Хариулах
213.55.226.57
2023/12/08
0
0
Хуцваа чи, чам шиг манан мафийн алуурчид хулгайчид луйварчдийн бөгсийг долоож ялгадас угаадас шавхруугаар амьдардаггүй жирийн иргэдэд хэрэгтэй. Харин чам шиг баасны ялаанд бол чиний манан мафийн баас чухал
Хариулах
2405:5700:300:3b47:11fc:b78e:ce96:866f
2023/12/07
1
0
Өнөрөө зүгээр л маш сайн найруулсан жүжгийн муухан дүр юм
Хариулах
59.153.115.78
2023/12/07
1
0
Onroog aldaa onootoi n demjine bvh busarmag vil ywdaliig zorigtoigoor ilchilsen shvv mundag
Хариулах
103.57.94.119
2023/12/07
1
0
энэ тэнэг хүүхэн өөрийгөө монголоос том гээд бодсон бололтой тэр олон улсын байгууллагад хуц гэе
Хариулах
2405:5700:310:5e26:e016:d298:c17c:4007
2023/12/07
1
0
onoroo bgagvi bol B sangin zeel nvvrs utaa ged olon asudaludig gargaj irsen mundag emegtei
Хариулах
2405:5700:310:5e26:e016:d298:c17c:4007
2023/12/07
0
0
onoroo uls orni chihal asuudaluudig hondoj tavisn gaviyatai hvn ter huvi hvnii aldaatai asuudluud bgaa ch gsen bidni huvid gaviya baiguulsn
Хариулах
202.126.89.168
2023/12/07
2
0
Гадныхан хүртэл ийм новшийн 2 нүүртэй шдээ. Тэгвэл засгийн газрын гадаа 6 сар өдөр алгасалгүй сууж байгаа ээжийг хэн өмөөрч өмгөөлж байна аа. Хөлдөөд үхсэн ч хамаагүй тийм үү
Хариулах
2405:5700:301:385c:35ce:4a63:f5f2:9c30
2023/12/07
0
0
ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИД БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫ БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛСЭН НЬ ТЭДНИЙ ДУРГҮЙЦЭЛ, УНДУУЦЛЫГ ТӨРҮҮЛЖ, НӨГӨӨ ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЧ БАЙГАА НЬ НИЙГЭМД НӨЛӨӨЛСӨН. ҮНЭНДЭЭ БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗАРИМ КЕЙСИЙГ ИЛРҮҮЛСЭН. ЭНЭ ХҮНИЙГ АЛДАА ОНООТОЙ НЬ ДЭМЖИЖ БНА. ҮНЭНДЭЭ ЗАРИМ САЛБАРЫН БОЛОН ЭРХ БАРИГЧДЫГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙХ ШИГ... МОНГОЛД ШУДАРГА ЁС БАЙДАГГҮЙГ ИЛЧИЛСЭН. ЁС ЗҮЙТЭЙ ТӨРТЭЙ БАЙХЫГ ШААРДАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.
Хариулах
2405:5700:310:5e26:e016:d298:c17c:4007
2023/12/07
0
0
tiimshvv
Хариулах
66.181.160.26
2023/12/07
1
2
Олон улсын байгууллагууд тусгаар Монгол улсын хууль шүүхэд нөлөөлөх боломж байхгүй
Хариулах
202.131.244.122
2023/12/07
0
0
Pokemonuud uhlee l dee
Хариулах
2405:5700:311:178d:3938:26ad:a4e9:7564
2023/12/07
0
0
Bichlegvvdiig ni haraad bhad nuli shantaaj zebseg blgochihson mergjlee hvn ailgah
Хариулах
103.10.23.120
2023/12/07
0
0
Хятадын компани чухам сайн компани гээп орилоод явлуу яалаа.
Хариулах
66.181.184.60
2023/12/07
1
0
Ийм л хүн хийсэн ажилтай нэртэй төртэй.
Хариулах
2405:5700:311:61e7:dbba:ead:ea36:e401
2023/12/07
2
1
ӨНӨРӨӨ БОЛ ХАГАЛАН БУТАРГАГЧ
Хариулах
202.126.89.113
2023/12/07
1
1
За хуц аа хуц хуц
Хариулах
124.158.66.96
2023/12/07
0
0
Нэг нь шоронд орчихоод байхад л муулаад байх юм. Хүний атаархуу сэтгэл гэдэг хэцүү ч юмаадаа. Өнөрөө шоронгоосоо хурдан л гараасай.
Хариулах
66.181.161.79
2023/12/07
0
1
Harin tiimee
Хариулах
66.181.191.71
2023/12/07
0
2
Өнөрцэцэгийн жинхэнэ мөн чанарыг нь юу байхав, удахгуй мэдчихнээ. Ичмээр юм
Хариулах
2405:5700:300:2429:f520:cee0:94db:8f0
2023/12/07
1
1
Шантааж шаадаг байсныг нь мэдчихвэл бөөн онигоо! Яанаа
Хариулах
59.153.115.78
2023/12/07
0
0
Chi shantaajilj bhiig n haraa yu tarhinii turaal min
Хариулах
Шинэ мэдээ
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан 31 минутын өмнө
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна 50 минутын өмнө
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа 2 цагийн өмнө
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цагийн өмнө
Иргэд: Утаанаас утаа, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна, хичээгээд хичээгээд нэмэр алга 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна 3 цагийн өмнө
Кураш бөхийн ДАШТ-д 300 тамирчин өрсөлдөж байна 20 цагийн өмнө
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна 20 цагийн өмнө
Б.Жавхлан: "2025 оны төсвийн зарлагаас 2,3 их наяд₮ хасч, алдагдалгүй оруулж ирсэн 20 цагийн өмнө
Италид "Монгол соёл судлалын төв"-ийг нээв 20 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Цаашид авто зам ашигласан татвараараа замаа засдаг болно 21 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг улс авчихвал хавдрын эмнэлэг болгон ашиглах боломжтой 21 цагийн өмнө
Таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна 22 цагийн өмнө
Ж.Баярмаа: Дэмжигдээгүй зардлууд шинэ төсвөөр хасагдах бололтой 23 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулах асуудлыг судалж байна Өчигдөр
2.3 их наяд төгрөгийн зардал хасаж оруулж ирсэн 2025 оны төсвийг УИХ хэлэлцэнэ Өчигдөр
Дроны туршилтын бүс байгуулна Өчигдөр
Өвлийн элсэлтийн шалгалт эхэллээ Өчигдөр
Ханх суманд 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр