Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан.
УИХ-ын 35 дугаар тогтоолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох, ганцаарчлан хорьж байгаа тохиолдлыг таслан зогсоох зэргээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгож, хүний эрхийг хангаж, хамгаалахыг Засгийн газарт даалгасан.
Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсны дагуу хуулийн төслийг УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцээд ёсчлон батлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хүний эрх, эрх чөлөөг хангах талаар дараах онцлог зохицуулалт тусгасан.
2. СҮХБААТАР, ТӨВ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН
Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өвлийн улиралд Хурдан морины уралдаан зохион байгуулсан талаарх мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах талаар Комиссын гишүүний Шаардлагыг Сүхбаатар, Төв, Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Цаашид Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
3.УЛСТӨРИЙН НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ АСУУДЛЫГ ТУСГУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ
Комисс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлыг тусгуулах үүднээс улс төрийн 22 намын 31 төлөөлөлтэй уулзалт хийж, харилцан санал солилцсон.
Тус уулзалтаар Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд улс төрийн намын үүрэг оролцоо, намын бодлого, хөтөлбөрийг хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр болохуйц бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг ярилцлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, анхаарал хандуулах шаардлагатай тулгамдсан асуудлын талаар санал солилцож, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах хүний эрхийн асуудлыг хөндлөө.
Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын санал өгөх орчин нөхцөл, боломж, бололцоог нэмэгдүүлэх, сонгогчдын сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана.
3.ЕСӨН ХОРИХ АНГИ, 16 АЙМАГ ДАХЬ ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД КОМИССЫН ГИШҮҮНИЙ САНААЧИЛГААР АЖИЛЛАЛАА
ХЭҮК өнгөрсөн 2023 онд нийт 1027 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүний 417 нь хорих анги, цагдан хорих байранд хоригдож байгаа болон хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа иргэдээс халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл эзэлж байна.
Гомдол, мэдээллийг шийдвэрлэлтийн байдлаар нь авч үзвэл:
Комисс 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 9 хорих анги, 16 аймаг дахь цагдан хорих байранд Комиссын гишүүний санаачилга болон гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил хийсэн.
5. НИЙТ 111 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Комисст 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 158 гомдол, мэдээлэл ирснээс 111 гомдлыг шийдвэрлэж, ажиллагаанд 43 гомдолд холбогдох ажиллагаа хийж байна.
2024 оны 2 дугаар сард ирсэн 40 гомдол, мэдээллийг эрхийн төрлөөр нь ангилбал:
6. ГАМШГИЙН ҮЕД ИРГЭДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЭН ТЭРГҮҮНД ХАМГААЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Өвөлжилт хүндэрч улмаар Архангай, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Дундговь Увс Сэлэнгэ Баянхонгор Баян-Өлгий Дорнод Сүхбаатар зэрэг аймгуудад төмөр зуд болж байна. Энэ хүрээндХЭҮК нь төрийн байгууллагууд гамшгийн үед оновчтой, зүр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхэд Төв, Орон нутаг дахь ажилтнуудаар дамжуулан мэдээлэл солилцож, хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна. Комисст ирүүлсэн мэдээллээр:
Байршил тогтоох аплейкшин сурталчлан таниулах ажлыг Сайншанд суманд зохион байгуулж, 22 малчин, иргэний гар утсанд татан өгч, ойр дотны хүмүүстэй сурталчлан таниулж, суулгахыг зөвлөн ажиллаж байна.
Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаа энэ өдрүүдэд алслагдсан сум, багт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд төрийн зарим үйлчилгээ хүртээмжтэй, тэгш хүрэх боломж хязгаарлагдах эрсдэлтэй. Тиймээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, тэгш хүргэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах шаардлагатай. Түүнчлэн өндөр настан, хүүхэд, бие давхар эмэгтэйчүүд, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн эрхийг нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй.
Сэтгэгдэл (3)