ХЭҮК-оос гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг өнөөдөр /2024.03.07/ олон нийтэд танилцууллаа.
ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ:
Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын байдлаар:
Гэр бүлийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах байдлыг бий болгож, хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байна. Санал асуулгаар гэр бүлийн хосуудын 57.1 хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулахыг зөв гэж үзсэн. Харин гэрлэлтийн гэрээнд 34 хувь нь гэрлэлтээ цуцалсны дараа үр хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэх, хэн нь ямар үүрэг хүлээх үү гэдгээ тодорхой тусгахыг онцолсон юм. Мөн судалгаанд оролцогчдын 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгөтэй холбоотой маргааныг тусгах нь зөв гэж үзэж байна. Улсын бүртгэлийн мэдээллээр дийлэнх өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Эмэгтэйчүүдэд бага байгаа бөгөөд дундын өмчлөлд хэн илүү шийдвэр гаргаж байна тэр утгаараа эрэгтэйчүүд илүүтэй шийдвэр гаргаж байна.
Өсвөр насны хүүхдүүдэд анхаарах шаардлагатай байна.
Жирэслэлт 10-14 нас
15-19 насны жирэмслэлт
Үр хөндөлт: 10-14 нас
Үр хөндөлт: 15-19 нас
Төрөлт 10-14 нас
Төрөлт 15-19 нас
Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
Мөн Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна.
Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
Сэтгэгдэл (5)