Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна

Л.Бямбажав
2024/04/26

Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугараас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог  уян хатан болгох хэрэгтэй гэдэгт байр сууриа илэрхийлж ажилладаг.  Ямар жишгүүдийг бий болгосноор илүү үр дүн гарна гэж үзэж байна вэ?

- Манай улсын Зээлийн  мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсан.   Үүнээс хойш манай улсын банк санхүүгийн систем хэд дахин тэлсэн. Тийм учраас санхүүгийн харилцааг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүний тулд бусад улс орнуудын санхүүгийн зөв практикийг Монгол Улсад нутагшуулах хэрэгтэй.  Манай улсын банк санхүүгийн  системд  хэд хэдэн асуудал тулгардаг. Жишээлбэл,  иргэд, хэрэглээ,  гар утасны зээл аваад зээлийн 1000 төгрөгний үлдэгдэлтэй байсан ч муу зээл, эргэлзээтэй зээлийн ангилалд оруулдаг. Ингэснээр иргэдийг  зургаан жил банк санхүүгийн байгууллагаар харилцах эрхийг нь хааж, боомилдог.   Хэрэглээний зээл авсан иргэдийг Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл  авсан хэрэглэгчидтэй ижил санхүүгийн ял үүрүүлж байгаа нь буруу.  Тиймээс  хэрэглээний зээл авсан иргэдийг зээлээ төлснөөс нь хойш  Зээлийн мэдээллийн сангаас хасдаг уян хатан тогтолцоо руу шилжих хэрэгтэй.  Харин Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сан, Боловсролын зээлийн сангаас  авсан зээлээ төлөхгүй байгаа иргэд, аж, ахуй,  нэгжүүдийг хар жагсаалтад оруулах систем бий болгох хэрэгтэй гэж харж байна.

- Дэлхийн жишигт нийцсэн ямар практикийг  банк санхүүгийн  системд нэвтрүүлэх шаардлага байна вэ?

-Зээлдэгчийн  онооны системийг нэвтрүүлэх нь чухал юм. Зээлдэгчдэд  оноо өгнө гэсэн үг. Ингэснээр хариуцлагатай зээлдэгчийн оноо нэмэгдэж, үүнийг дагаад  зээлийн хүү, барьцаа хөрөнгийн  шаардлага багасах боломжтой. Харин  зээлээ төлөхгүй ямар нэгэн доголдол үүсээд, эргэж төлсөн бол онооноос нь хасдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар  санхүүгийн байгууллагатай харилцах харилцааг зургаан жилээр хаахгүй гэсэн үг.   Энэ нь  иргэд банк санхүүгийн байгууллагатай харилцах хүртээмжийг нэмэгдүүлнэ.  Мөн эдийн засгийг дэмжиж,  банкууд  шинээр зээл олгохдоо  богино хугацаанд  хүртээмжтэй  болох  тогтолцоог нээж өгнө. Зөвхөн банк санхүүгийн байгууллага гэлтгүй эдийн засгийг тэлэх боломжийг нээх юм.  Тэгэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Монголбанк 100 жилийн ойгоо тохиолдуулан зарим иргэд, аж ахуй нэгжүүдэд  өршөөл үзүүлж,  Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтаас  гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанкнаас энэ удаа өршөөл  үзүүлж байгаа нь зөв.  Харин цаашдаа  банк санхүүгийн салбарын систем тогтолцоогоо өөрчлөх нь чухал.  Үүний тулд дэлхийн чиг хандлагыг нэвтрүүлж, зээлдэгчийн оноо өгдөг,  зөв үнэлдэг, тодорхой хэмжээнд уян  хатан байдлаар ханддаг тогтолцоонд шилжих  нь  зөв гэж үзэж байна.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.22.107
2024/04/27
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/27
0
0
Юуч хийхгүй бүдүүрээд сууж байдаг хоолны сав
Хариулах
103.168.34.116
2024/04/26
0
0
ipotekiin 8 huviig 6 bolgoh talaar gargasan sanal sanaachlagaa urgeljluuleerei
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20