Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм


-Нийслэлийн МАН-ын хорооны 99 жилийн ойн хүрээнд удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо-

Нийслэлийн МАН-ын хороо 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 99 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг 700 орчим хүн оролцов.

Арга хэмжээг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар  “Одоогоос 103 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйлсэд нэгдсэн цогтой залуус үзэл санаагаа нэгтгэн МАН-ыг байгуулсан түүхтэй. Улс орныхоо хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. МАН бол уламжлал, шинэчлэлээ хослуулсан улс төрийн ууган хүчин.

Энэ улс төрийн байгууллагын ачааны хүндийг намын анхан шатны байгууллагад ажилладаг гишүүд маань нуруундаа үүрч яваа. МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, аливаад уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Энэ бүхэн бол 100 жилийн түүхтэй манай намын соёл.

Миний бие Хотын даргаар ажиллах хугацаандаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 8500 гаруй гарааш, 87 км хашааг буулгасан байна. Мөн хууль бусаар олгосон болон зөрчилтэй 1015 га газрын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийслэлийн мэдэлд эргүүлэн авсан.

 Энэ ташрамд, Хотын дарга Х.Нямбаатарт төрийн залгамж халаа, бодлогын бичиг баримтыг үргэлжлүүлэн ажиллаж байгаад, мөн нийслэлийн засаглал, тохижилт, үйлчилгээг сайжруулах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зоригтойгоор хийж байгаад талархал илэрхийлье” хэмээлээ.


Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч,  Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Бүсчилсэн хөгжлийн реформыг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын дулааны үнэ дэлхийн бүх хотоос хамгийн хямд байна. Тодруулбал, нэг ам метр талбайн дулааны үнэ 506 төгрөг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дулааны шугамаа дагасан нягтаршил хотын төвд бий болсон. Энэ нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засаг тэлж байгаа учраас нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр нийслэлийн түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудал улам бүр толгойны өвчин болж байна.

Би Хотын даргын ажлаа аваад удалгүй Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Улаанбаатар хот хоёр сая орчим хүн амтай хэрнээ лаг боловсруулах үйлдвэргүй. Жилд 1.5 сая тонн хог гаргаж байгаа ч хогийг шатааж боловсруулах үйлдвэргүй байна. Иймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хардаг гунигт байдлаасаа салах хэрэгтэй. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн орон нутагт бие даасан эрх мэдлийг нь өгөх шаардлагатай” гэсэн юм.

   Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд хүссэн асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцсон. Мөн МАН-д шинээр элсэгчдэд батлах гардууллаа.

МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 12-нд болсон бөгөөд   Нийслэлийн бүсийн салбар хэлэлцүүлэг мөн болсон. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны намын хороо, 641 үүрийн дарга, дэд дарга тэргүүтэй 930 гаруй удирдах ажилтан оролцсон юм.


 

 


1
angry
0
care
5
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.92
2024/04/28
0
0
Ийм хулайч даргатай тэгээд хулгайчаараа бахархаад ард түмнийг маш их доромжилж байна МАН г бүү сонго
Хариулах
202.126.91.144
2024/04/28
0
0
Хаха зохино баыгуулалтай эв нэгдэлтэы хулгаа авилгал юмуу нүүрс ногоон автобус ждү богд уул тэрэлжиин газарууд
Хариулах
103.161.242.140
2024/04/28
0
0
Дулааны үнэ хямдхан гэхээс илүү тоолууржуулах хэрэгтэй. 4.5 9.10 саруудад маш бага хэмжээний дулаан ыг авдаг боов алууд бүрэн төлбөр тооцогдог
Хариулах
203.91.115.49
2024/04/28
1
0
Энэ коммунистуудыг төрөөс зайлуулцгаая.
Хариулах
102.89.22.107
2024/04/27
0
1
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.178.176
2024/04/28
1
0
Өөринхөө бөөрөө зар .Наад зар маягтай юм аа одоо боль
Хариулах
202.126.88.211
2024/04/27
1
0
Схд дүүргээс гарсан өлөн хулгаачууд нүүрс иргэдиин автобусыг хуучнаар сольж ашиг олсон нүгэлт бузарууд гэж ярьдаг үнэн юмуудааа эвтэйхэн нэгдэх зохион байгуулалтай хулгаа юмуу монголд авилга хулгаад хатуу ял өгдөг болжэээж том гоё ярь том жижиг хулгаачуудаасаа сална солонгосыг хар хууль нь иргэд нь шудрага малуудаа
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/27
1
0
СХД ийн доромжлогчид сум нян хоёр Сонгинохайрханчууд энэ удаа шүүлттэй сонголт хийгээсэй
Хариулах
66.181.176.187
2024/04/27
1
0
гэмт хаэрэг дээр эвлэн нэгдэх үү
Хариулах
66.181.178.176
2024/04/28
1
0
Гэмт хэрэг дээр эвлэлдэн нэгддэг.Эмийн хулгай дээр одоогийн засгийн газрын ЭМЯ тэр чигээрээ, Нүүрсэн дээр Ганхуяг Аюурсайхан нар , газар дээр М. Энхболд Бадамжунай нар , Гурилан дээр Болорчулуун , ЖДҮХС дээр МАН ын УИХын 49 гишүүн , авилгал дээр Н. Энхбаяр гээд маш олон зүйл дээр нэгдэж МАФИ болтол хөгжүүлж чаддаг
Хариулах
103.168.34.115
2024/04/27
1
0
хулгайч ичиж айхгүй байна орлогч энэ тэр гэсэн хүүрсний 87 холбогдогч хулгайч нартай нь хамт шоронд нь хийгээч ээ Оюунэрдэнэээ нэр дэвшүүлж шогтов
Хариулах
122.201.31.97
2024/04/26
1
0
Энэ хулгайч яаж олны өмнө нүүрээ харуулж чадаж байна аа!
Хариулах
2405:5700:301:171e:38b1:b0b5:2a91:eb4d
2024/04/26
1
0
Ийм Сумтай гарууд бидний замыг заагаад байгаа юмдам
Хариулах
2405:5700:311:6709:3db6:a049:d10:91ce
2024/04/26
1
0
Huuee ene Sumiyabazar humuust surgaali Helen hun mon uu kek
Хариулах
2405:5700:303:97a1:184e:beae:508e:d3c4
2024/04/26
1
0
Ха ха өлөн хулгайчууд ичихгүй хуцах гэж
Хариулах
2405:5700:300:8ab5:40e7:c0c1:eec8:6e07
2024/04/26
0
0
СУМЬЯАБАЗАР АА ! ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ ЮМ !!! ДҮҮ ДАВГАДОРЖ ОО ! ХАР !!!
Хариулах
Шинэ мэдээ
Дундговь аймгийн “ГОВИЙН ӨНГӨ– 2024” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо 11 цагийн өмнө
Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина 11 цагийн өмнө
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 12 цагийн өмнө
Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг Говьсүмбэр аймгийн иргэд шаарджээ 12 цагийн өмнө
Сайд П.Наранбаяр боловсролын чиглэлээр ажилладаг гурван компанитай 13 цагийн өмнө
Ц.Төрхүү: Найрамдал зуслангийн зорчих хэсгийг ирэх сарын 15-нд нээхээр ажиллаж байна 14 цагийн өмнө
Танилц: НИТХ-д Чингэлтэй дүүргийг төлөөлөх МАН-ын баг 14 цагийн өмнө
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг 461-р ангид цагдан хорьжээ 15 цагийн өмнө
З.Энхболд: Х.Нямбаатар намайг бродюр хагалсан, гадны тагнуул гэсэн үүнийгээ нотол 15 цагийн өмнө
Ж.Галбадрах: Төрийн албан хаагч дундаас багшийн цалин хамгийн өндөр нь байх ёстой 15 цагийн өмнө
Н.Учрал: Багшийн цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай 15 цагийн өмнө
ШТС-аас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулна 16 цагийн өмнө
ТӨСӨВ-2025: Төрийн албан хаагчийн цалинг 6.0 хувиар нэмнэ 17 цагийн өмнө
Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно 17 цагийн өмнө
Дараах байршилд зам хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Швейцарь улсад ЕБС-ийн багшийн дундаж цалин 21 сая төгрөг байна 17 цагийн өмнө
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэлжээ 18 цагийн өмнө
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв 19 цагийн өмнө
М.Халиунаа: 3-аас доош насны хүүхдүүдийн үүдэн бүлгийн шүднүүд цоорох нь элбэгшсэн 19 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө