УИХ дахь намын бүлгүүд Даваа гариг бүр хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2024.05.06/ УИХ дахь намын бүлгүүд хуралдсангүй.
Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа түр хаагдаж зөвхөн ажлын хэсгүүдийн хурлууд хуваарьт тавигджээ. Учир нь УИХ-ын гишүүд тайлангаа тавиад хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэдний тайлангаа тавих хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болох тул энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна