​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна


  Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болохоор ирэх зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгууль болно.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь томсгосон тойрог буюу тойргийг бүсчилж, орон нутгийг долоон тойрог, нийслэлийг зургаан бүсэд хувааж, улс нийтдээ 13 тойрогт хуваасан. 126 гишүүний 78-ыг нь 13 тойргоос сонгох бол үлдсэн 48-ыг нь нам, эвслээс жагсаалтаар сонгоно.

Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичнэ. Энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэх юм. Энэ сарын 20-ны өдөр гэхэд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор зарлагдах ч өдгөө эхнээсээ эмэгтэй нэр дэвшигчид өөрсдийгөө албан ёсоор зарлаж бүр цаашлаад өрсөлдөгч болон тойргоо амлан авч эр зоригоо эрчүүдээсээ илүү харуулж байна. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АН-д элсэж, сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарын МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөхөө мэдэгдсэн.


Өмнөх УИХ-ын сонгуулиуд шиг ганц аймаг бус 2-3 аймаг нийлсэн томсгосон тойрогт шинэ улстөрч тэр дундаа эмэгтэй хүн нэр дэвшинэ гэдэг чанга байх нь тодорхой. 

Нөгөөтэйгүүр олигархуудын “Үхлийн тойрог” ч гэж нэрлээд буй говийн бүсийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрөө амлан авч, өрсөлдөх болсон нь олон хүний анхаарлыг татаж байна.

 Үе үеийн сонгуулиудын жишгээс харахад, эмэгтэй нэр дэвшигчдийг өрсөлдөгч гэхээс илүүтэй эсрэгээрээ эрчүүдээ ялуулахын тулд дагуул болгож “золиослодог” гэж хэлж болно. Жишээ нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Гандийг сул шидсэн гэж улс төрийн хүрээнд ярьдаг. МАН-аас өдгөө УИХ-д сууж буй зарим эмэгтэй гишүүдийн хувьд өөрийнхөө сайнаар бус намынхаа нэрээр чирэгдэж орж ирсэн нь ч үнэн. Ямар сайндаа л “МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгууллаа” гэдэг явган яриа хүртэл тухайн үед гарч байсан нь Б.Жаргалмаа гишүүнээс улбаатай гэх.

 Түүнчлэн өнгөрөгч УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшсэн О.Батханд мөн л сул өрсөлдөгчөөр нь очсон. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн Б.Энх-Амгаланг ялуулахын тулд зориуд О.Батхандыг дэвшүүлсэн нь З.Энхболдын явуулга байсан гэх яриа бий. Учир нь З.Энхболд, Л.Энх-Амгалан хоёр харилцаа холбоотой байсан нь өнгөрсөн хугацаанд ил болсон. Өдгөө УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдаж, улмаар  анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн (эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах ) гэм буруутайд тооцсон юм. Б.Энх-Амгалангийн хувьд давж заалдахаа мэдэгдээд буй.

Энэ мэтчилэн эрэгтэй өрсөлдөгч нартаа хачир болгож шиддэг эмэгтэй нэр дэвшигчдийн дүрийг энэ жилийн сонгуулиар арай өөр түвшинд аваачих найдлагыг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд олон нийт тавьж байна. Өнгөрсөн хугацаанд зоригтой, дайчин сэтгүүлч болохоо хангалттай харуулж чадсан тэрбээр улс төрийн намд элсмэгцээ мөнгөтэй томчуудын тойргийг амлан авч тус тойрогт өрсөлдөхөөр зэхэж буй 13 нэр дэвшигчийг дагаж бус дагуулж түүцээлж мөнхүү эр зоригтой гэдгээ улс төрийн тавцанд ч харуулах бололтой.


 


6
angry
0
care
2
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.178
2024/05/08
0
0
Өглөө нь элсээл орой нь их хуралд өрсөлдөнө гнэ.ан нам ыг арын хаалгадаж чадахгү э
Хариулах
2405:5700:311:6709:9484:c6cb:fbd2:b69a
2024/05/08
0
0
Aimshigiin avgai ene hereggui baihaa
Хариулах
59.153.115.188
2024/05/08
0
0
Анужин. Боов Оюунчимэг, Ундрам, Жаргалмаа нтр- ийн хажууд дээр шүү. Тэнэг бөхчүүдээс хавь илүү.
Хариулах
66.181.160.83
2024/05/08
0
0
Шунал шулам өөр юм байхгүй
Хариулах
202.72.245.121
2024/05/08
0
0
их ямар ойлгомжгүй хар ярианы хэлээр бичсан нийтлэл вэ
Хариулах
202.21.114.170
2024/05/08
1
0
Намтарыг сайн үзэцгээгээрэй дээ. Гийх, гялтайх юм байхгүй хүүхэн шүү дээ. Шорон, шантааж, хор хутгах, мөнгө завших энд тэндээс дарамталж гэх мэт л түүх арвин даа кккк
Хариулах
202.9.40.41
2024/05/08
1
0
УИХ-ийн гишүүн,яруу найрагч О.Дашбалбарыг гүжирдэж хорлосон хүүхэн.
Хариулах
2405:5700:300:f387:f5ee:5588:7157:72d8
2024/05/07
0
5
Ардын намын олигархи шуналын тулам 2 хөгшин төгцөгийн эсрэг сөрөн гарч ирж байгаа шудрага монгол бүсгүйдээ баяр хүргэж амжилт хүсэе ! Хурай ай!
Хариулах
88.116.92.142
2024/05/07
1
0
Халхын шоронгийн атаман талыгч нямлхагвын хүүхэн
Хариулах
2405:5700:311:b6cf:e46a:e2c5:38fb:b58e
2024/05/07
1
1
Ийм амьтанхуул батлах гээд суух нь чаддаг юмаа хийж байьал зүгээр
Хариулах
14.1.81.14
2024/05/07
1
8
Дэмжиж байнх, эх оронч шударга бүсгүй. Говийнхон бид дуу нэгтэй АН МАН-гүй дэмжих болно
Хариулах
66.181.160.83
2024/05/08
0
0
Овоо тэнэг гаруу
Хариулах
Шинэ мэдээ
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 12 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 18 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 22 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр