Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ

Ц.Цэрэнбадам
2024/05/16

 УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн, Хөвсгөл аймгийн уугуул Х.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрбээр малын чанарыг сайжруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх “Чинээлэг малчин” хөтөлбөрийг олон жил тууштай хэрэгжүүлж, өндөр туршлага хуримтлуулж яваа залуу юм. 

-Таны эцэг, эх гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирж малчин болсон нь сонирхолтой санагдсан. Энэ талаар яриагаа эхлүүлж болох уу?

 -Бололгүй яах вэ. Аав Хаш Эрдэнэ, ээж Сарангэрэл хоёр маань Чех улсад 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд малчин болсон. Амьдралдаа мал маллаж үзээгүй хүмүүс л дээ. Гэхдээ хүүгийнхээ “Чинээлэг малчин” төслийг дэмжин малчин болохоор шийд сэн. Нөгөө талаас хөдөөний ахуй байдал, байгалийн үзэмж, нам гүм орчин тэдний минь сэтгэлийг татсан нь гарцаагүй. Хөвсгөл нутаг, хүн зон нь сэтгэл татахгүй байхын аргагүй сайхан шүү дээ. Миний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн унаган хүүхэд. Би айлын том л доо. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, 2003 онд их сургуульд сурахаар бусдын адил нутгаасаа гарсан. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилд багагүй сорилт бэрхшээлийг даван туулж бизнесээ босгож ирлээ. Тодруулбал, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд манай үйлчилгээг сайн мэднэ. Мөн барилгын салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд явж байна.

-Хөвсгөлд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрснийг мэдэх юм. Аав, ээжийн ийм том дэмжлэгээр урам зоригтой ажилладаг болов уу?

-Аав, ээж, олон түмний дэм гэдэг том тус шүү дээ. Би анх 2017 онд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Хөвсгөл аймгаасаа сонгогдсон. Улс төрд зүтгэх гэж байгаа хүн чинь орон нутагт тулгамдсан асуудал юу байгааг судална. Ингээд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Одсэртэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Манай Хөвсгөл бол Монгол Улсын хамгийн олон малтай аймаг. Мөн хамгийн их хүн амтай. Тэгсэн атлаа айл өрхүүд нь орлого бага, амьжиргааны түвшин доогуур, намайг анх их сургуульд сурахаар явсан тэр үеийн байдал яг л хэвээрээ байсан. Сүүлийн найман жилд улам доройтсон байдал анзаарагдаж байгаа. Ингээд багагүй хугацаанд судалж, тооцоолж, бодит байдалтай танилцаж, гарц гаргалгааг олон талаас нь бодож төлөвлөсний эцэст хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ерөөсөө малчин өрхүүд өндөр орлоготой болоод ирэхийн цагт хөдөөд хөгжил ирнэ гэсэн үзэл санаа, зорилгыг тээсэн. Түүнээс биш хөдөөгийн хөгжлийг улсын төсвөөр барьсан сургууль, цэцэрлэгтэй шууд холбож ойлгох нь ташаа зүйл. Тухайн орон нутагт амьдарч байгаа хүн орлоготой байхын хэрээр эрүүл мэнд, боловсролын хүртээмж нэмэгдэж жинхэнэ утгаараа иргэдэд хүрч эхэлнэ. Дээр нь малчид өндөр орлоготой болохын хэрээр түүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ, хувийн хэвшлүүд дагаад хөгжинө. Энэ хөтөлбөрийн зорилго агуулга нь нэг талдаа малчид маань сэтгэлгээ хандлагаа өөрчлөхөд чиглэж байгаа юм. Юун түрүүнд, малаа эрт төллүүлэх хэрэгтэй. Махны жин гарцад нөлөөлөх ургамал, тэжээлээр тэжээх, ӨМӨЗО ны битүү хөнгөлгөөний аргыг хэрэглэх, эцэг малынхаа үүлдэр угсааг сайжруулах, эх сүргийнхээ бүтцэд анхаарахаас эхэлмээр байгаа юм. Одоо ямар байна вэ гэвэл манай байгаль цаг уур амьсгалыг давж гарах чадвартай гэдэг утгаараа ч тэр үү, сүргийн бүтцэд эр мал хавь илүү болчихож. Ер нь сүргийн бүтэц алдагдаад байгаа юм. Нөгөө талаар төрийн бодлогод ч алдаа байна. Үүнийг анхаарах цаг болсон. Аль социализмын үеийнхээрээ л малын тоо толгойд анхаардгаа одоо болих хэрэгтэй. Энэ бүхнийг өөрчилж төрийн бодлого нь экспорт, мал махны жин гарцад анхаарч ажиллаж байгаа малчдыг урамшуулдаг байх нь зүйтэй. Боловсруулах үйлдвэр гэж яриад байгаа нь ганц үйлдвэр барих ажил биш. Жишээ нь Цагаан Уул суманд малын мах хадгалах агуулахтай, хажуу Төмөрбулаг суманд малыг эрүүлжүүлдэг, Бүрэнтогтох суманд малын дайвар бүтээгдэхүүн ялгадаг ийм үйлдвэрүүдийг бүс нутгийн сумдад төрөлжүүлэн байгуулах ёстой. Уг хөтөлбөрийг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа хүргүүлс нийг хүлээж авсан. Өнгөрсөн 2020 оны сонгуульд ч гэсэн энэ хөтөлбөрийг тусгуулж байсан.

-Малчид хөтөлбөрийг хэрхэн хүлээн авч ирэв?

-Маш сайн дэмжиж байгаа. Гэхдээ яг яаж хийх юм бэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт байна. “Эрдэнэбаатар аа чиний хэлснээр малынхаа ашиг шим гарцад нь анхаараад чанаржуулчихлаа. Гэвч мал, мах ченжүүдийн гараар дамжиж Улаанбаатарын иргэдэд өндөр үнэтэй очсоор байна шүү дээ” гэдэг. Гарц байна аа. Жишээ нь Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга салбарын сайдаар ажиллаж байхдаа Хөдөө аж ахуйн бирж гэж байгуулсан. Энэ чинь л бүх асуудлыг цогцоор нь шийдчих зүйл шүү дээ. Үүнийг одоо үргэлжлүүлж авч явах ёстой. Өнөөдөр 70 сая малтай 250 мянга гаруй малчин өрх өргөн уудам нутагт амьдарч жилийн дөрвөн улиралд зүтгээд байгаа атал малын ашиг шим, малчдын амьдрал сайжрахгүй байгаа нь харамсалтай.

-Малчид хөдөлмөрөө шин гээж, эрсдэл хүлээсэн ма лаа өндөр үнээр зарж ашиг хүр тэх нь зөв үү. Есвэл Улаан баа тар болон төв суурингийн ир гэд хямд мах идэх нь зөв үү?

-Энд мөн л төрийн зөв бодлого хэрэгтэй. Мэдээж нийслэлийн иргэд хямд мах идэх нь чухал. Гэхдээ энэ бүхний төлөө төрөөс махны үнийг барих гэж зорьж, олон мянган малчдын амьдралыг золиослож болохгүй. Үүнээс болоод эдийн засгийн хэллэгээр бол малчдын орлого муу хэвээр, хэдэн арван жил алдагдалтай ажиллаж байна. Хамгийн их зээлийн дарамттай яваа хүмүүс малчид гэдгийг бид мэднэ. Ер нь нэгийг золиосолж нөгөөг нь дэмжиж алга ташуулах гэж улайрахаас илүүтэй нийтээр нь өсөн дэвжих, өрсөлдөх орчинг л бүрдүүлээд өгчих хэрэгтэй.

-Тэгвэл төр хэт их оролцохоос илүү хэрхэн зөв оновчтой байдлаар оролцоогоо хангах уу гэдэг чухал байх нь?

-Өнөөгийн бодлого хүмүүсийг төрөөс бүх юмыг хүсдэг болгочихсон. Энэ нэг л биш. Үүний оронд малчдад мал махаа, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулах замыг нь нээгээд өгчих. Тэгвэл малчид орлогын эх үүсвэр болсон мал сүргээ төрийн ямар ч оролцоогүй эрүүлжүүлээд, ашиг шимийг нь сайжруулаад явна шүү дээ. Дээр хэлсэнчлэн, төр төрөлжсөн үйлдвэрүүдийг хувийн хэвшилтэйгээ хамтран бодлогоор дэмжвэл тун сайн. Ингээд бүх зүйлүүд зөв гольдролдоо орвол бэлчээрийн даац гэх мэт асуудал зах зээлийнхээ зарчмаар шийдэгдэж эхэлнэ. Бас нэг асуудал байна. Малчдыг малаа цөөл гэдэг ч бодит байдал дээр тэд малаа барьцаалж байж л зээл авч байгаа шүү дээ. Банк чинь малын тоонд үндэслэж зээл олгодог. Энэ мэт өөр зуураа зөрүүтэй зүйл их байгааг бодлого шийдвэрээрээ цэгцлээд явах цаг болсон. Нэг жишээ дурдахад дэлхий дээр нүүдлийн мал аж ахуйтай улс ганцхан манайх. Тэгээд бид нэг хонь, нэг үхэр иднэ гэж ярьдаг. Тэгтэл дэлхийн хаана ч махыг килограммаар нь хэрэглэдэг. Тиймээс гарц сайтай мал зах зээл дээр илүү үнэ хүрдэг байвал шударга. Үүнийгээ дагаад малчид малын чанарт анхаараад малынхаа тоог цөөлнө, ажил нь ч багасна. Мянган малын араас явах, 500 малын араас явах асар их ялгаатай биз дээ.

-Ярианыхаа сэдвийг багахан өөрчлөөд Ардчилсан намыг яагаад сонгох болсон тухай асуумаар байна?

 -Ярилцлагын эхэнд дурдсан шиг миний бие хувийн хэвшил, бизнесийн салбарт олон жил зүтгэсэн. Төрийн алба хашиж байгаагүй. Манай аав, ээж ч гэсэн миний ижил бизнесийн салбарт ажилласан хүмүүс. Сүүлийн 34 жил ардчилсан тогтолцоотой энэ нийгэмд сурч боловсорч, бизнес эрхэлж яваа хүний хувьд ардчилсан тогтолцоо, баруун төвийн үзлийн мөн чанарыг гүн гүнзгий ойлгосон учраас ийм шийдвэр гаргаж элссэн. Хүн зорилго, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлнэ гэдэг сайхан. Гэхдээ үүнээс илүү маш чухал зүйл бол бартаа саадтай хэдий ч шударга, зөв замыг сонгож алхах ёстой. Энэ үүднээс бодож сонголтоо хийсэн.

-Бүсчилсэн хөгжлийг сүү лийн жилүүдэд эрчимтэй ярьж байна. Таны ярианд дур дагд сан үйлдвэрлэл ч энд багтсан. Энэ талаар та юу гэх вэ?

-Бүсчилсэн хөгжил гэж ярьж байгаа нь зөв, үүнийг хийх ёстой. Аливаа зүйлийг хийхэд хүн хүч, хөрөнгө мөнгө зайлшгүй шаардагддаг. Тиймээс аймаг бүр өөрийн төсвөө бүрдүүлэх гэж чардайх биш гурван аймаг нийлэхэд бие биеэ нөхөх давуу тал гарч ирнэ. Энийг нарийн тооцож менежмэнт хийх хэрэгтэй. Хөвсгөл, Булган, Эрдэнэт гэсэн гурван аймгийг аваад үзэхэд Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас гадна мал аж ахуй сайтай. Булган аймаг төстэй, Орхон аймаг гэхэд аж үйлдвэржсэн хот шүү дээ. Орхон аймаг уул уурхайгаас гадна урд хойд хилтэй холбосон төмөр зам бий. Тэгэхээр хангайн бүсэд энэ нь маш том давуу тал. Үүнийг түшиглээд Хөвсгөл, Булганы мал аж ахуйн түүхий эдийг гадагшаа гаргах гэх мэт маш олон давуу тал гарна. Тэгэхээр үүнийг хийх цаг нь одоо болсон.

-“Чинээлэг малчин” хөтөлбөрт “хонь” дэд хөтөлбөр багтсан байсан. Таван хошуу мал тус бүр дээр ийм дэд хөтөлбөр байх юм уу?

-Таван хошуу мал тус бүр дээр онцлогт нь тохирсон дэд хөтөлбөрүүд баталсан. Хамгийн түрүүнд барьж авсан хөтөлбөр “хонь” дэд хөтөлбөр. Яагаад гэхээр манай улсын нийт малын тал нь хонин сүрэг. Хөвсгөл аймгийн хувьд 6.2 сая малын тал нь хонь. Манай Хөвсгөл аймаг 2022 оны жилийн эцсээр 6.2 сая мал тоологдсон хэдий ч 2023 онд 5.6 сая орчим болж буурсан. Өнгөрсөн өвөл манай урд гурван сум буюу Жаргал, Галт, Шинэ Идэр зудын байдалтай байсан. Нэг жилд малын тоо 800-900 мянгаар цөөрчээ. Энэ бол малчид малын тоо толгойг цөөлж эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсний илрэл гэж харагдаж байна. Хүнд болон хөнгөн үйлдвэр бүгдийг нь мал аж ахуйтай уялдуулж, хослуулж явах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд баялаг гэж бичсэн хоёрхон зүйл л байгаа. Нэг нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан газар болоод түүний доторх хэвлий бол Монгол Улсын баялаг. Үндсэн хуулийн 5.5-д Мал бол үндэсний баялаг төрийн хамгаалалтад байна гэж бичсэн байдаг. Энэ баялгаасаа ашиг олцгооё.

-Тэжээлийн талаар сонирх моор байна. Мэргэжлийн хүмүүстэй хамтарч судалгаан дээр суурилж гаргасан байх?

 -ХАА-н эрдэмтэн докторуудтай хамтран хурганы тэжээлийн тооцоо судалгааг гаргасан. Нэг бэрхшээл байдаг нь сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хомсдож үржил шимтэй ургамлын тоо цөөрснөөс болж мал сүрэг бэлчээрээс авах шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байгаа. Үүнийг дагаад мал давжаарч, ашиг шимгүй болох, түүнээс улбаалан бид ч малын махнаас авах эрдсээ авч чадахгүй байгааг судалгаагаар тогтоосон. Ингээд бид хурдан морины тэжээл үйлдвэрлэдэг компанитай хамтарч хурганы тэжээл үйлдвэрлэн зах зээлд гаргасан. Ийм тэжээлийг тав, зургадугаар сард ногоо цухуйж ургах хүртэл хурганд өгөхөд тарга тэвээрэг хурдан авч эхээсээ салж бие даах нь ч төдий чинээгээр түргэн болно. Ер нь манайх дөрвөн улиралтай учир мал сүрэг намар л бүрэн тарга тэвээрэг авдаг. Тэр үед зах зээлд нийлүүлэх нь хамгийн зөв. Энд нэг жишээг дурдахад төлөг өнөөгийн ханшаар 100 мянган төгрөг. Хонь зургаан жил болж байж нас бие гүйцдэг. Малчин хонио зургаан жил тэжээж байж 250 мянган төгрөгийн үнэд хүргэдэг. Тэгэхээр аль болох төлөг байхад нь зарж байвал санхүүгийн үр ашиг хамаагүй их. Гэхдээ төлөг нас гүйцсэн хонь шиг л мах өгдөг байх хэрэгтэй л дээ. Тэгээд л махны жин гарцад нөлөөлсөн зарчим руу явъя гээд байгаа юм. Тэгвэл малын үнэ даруй гурав дахин нэмэгдэх боломжтой. Хөдөөд орлого байвал тэр нь малчдын хөгжил мөн.

-Таны ярьсан жишгээр явбал манай улс жилд МАА гаас хэдий хэмжээний орлого олно гэсэн тооцоолол байгаа байх?

-Мэдээж тооцоолол байгаа. Аймгийн жишээн дээр авахад Хөвсгөл 23 мянган малчин өрхтэй. Таван сая гаруй малтай. Үүнээсээ жилд 400 тэрбум гаруй төгрөгийн орлого олдог. Мөнгөний тоог сонсоход маш их мэт боловч 23 мянган малчин өрхөд хуваагаад үзэхэд ашиг биш. 70 сая малын арван сая нь бод, 60 сая орчим нь бог. Дундажлаад үзвэл нэг малаас 300 мянган төгрөг олно гэвэл 70 сая малаас 21 их наяд төгрөг олох юм шиг. Гэтэл жил бүр 21 их наядыг олохгүй юм аа гэхэд 10 их наядыг олох бүрэн боломжтой. Энэ 10 их наяд бол улсын төсвийн тал хувь. Ингээд малчдын амьдрал ахуй бүх зүйл сэргээд л ирнэ. Харин ч бүр шилжих хөдөлгөөн эсрэг чиглэж хотоос хөдөөд очиж амьдрах залуусын тоо ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Бэлчээрийн даацын тухай асуудал гарч болох ч нөгөөтэйгүүр эрчимжсэн мал аж ахуй хөгжөөд ирнэ.

-Ийм ашиг орлого олохын тулд малын үүлдэр угсаа их чухал?

-ӨМӨЗО бэлчээрээр тэжээгдсэн монгол хонины махыг дэлхийн зах зээлд гаргасан. Хэн худалдаж авдаг гэхээр тэр булангийн гэж хэлээд байгаа Арабын улсууд авдаг. Халал гэх аргаар бэлтгэсэн залуу хонины махыг нэг тэрбум хүн амтай зах зээлд нэвтрүүлж чадсан. Бид Говьсүмбэр болон Хөвсгөл аймгийн хэд хэдэн өрхөд энэ аргыг хэрэглэж үзсэн. Үүлдэр омгийн хувьд жишээ нь зүүн аймгийн үзэмчин хуцыг сүрэгт тавихад нэг жилийн дотор махны гарц 5 кг-аар нэмэгдэж байна шүү дээ.

-Хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэж яваа зарчим малчны жишээнээс дурдахгүй юу

 -Энэ аймгийн хоёр эмч залуу зориг шулуудан малчин болсон. Тэр хоёр автобусыг зөөврийн хөтөлбөрийг хамгийн анх иргэдэд таниулж явахад Говьсүмбэр сууц болгож тоноглоод 600 бог мал хариулаад л эхэлсэн. Одоо жилдээ бог малаасаа 80 сая төгрөгийн ашиг олж байна. Хүмүүс бүр зорьж очоод тэдний хотноос идэшний махаа худалдаж авдаг. Хавраар хонины мах худалдаад авахад л хоёр хуруу зузаан өөхтэй байх жишээтэй. Дараагийнх нь мянгат малчин малын тоо толгойгоо цөөлж тэр нь амжилтад хүрсэн жишээ бий. Одоо хэн бүхний мэдэх МҮОНРТ-ийн сэтгүүлч байсан Эрдэнэбулган гэх залуугийн жишээ. Эхлээд сэтгүүлч залуу маань энэ хөтөлбөрийг иргэдэд таниулаад л бидэнтэй хамт зураг аваад явж байсан. Удалгүй хөтөлбөрөө өөрөө ойлгоод Булган аймгийн Хангал суманд малчин болсон. Хурган хуцыг өсгөж үржүүлэхээр ажиллаж байгаа. Үржлийн хуц чинь хониноосоо илүү үнэд хүрдэг. Энд нэг зүйлийг хэлэхэд МАН ын генсек Д.Амарбаясгалан энэ залуутай уулзаж бидний хөтөлбөрийг сонсож мэдээд санааг маань хуулаад Засгийн газрын хөтөлбөр болгоод олон түмэнд яриад, одоо бүр мөнгө тавиад хэрэгжүүлж эхэлж байна. Сайжруулаад хамтраад явахын оронд өөрийн болгож, өмчилж, хулгайлах гэж уралддаг байдлаас салах хэрэгтэй. Нэг талдаа малчид маань сэтгэлгээ хандлагаа өөрчлөх шаардлагатай. Түүнийхээ үр шимийг хүртэж “Нэг малчин өрх, нэг бизнес компани” гэдэг агуулга дор явах ёстой.

 -Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Би жюү жицүгийн спортоор хичээллэдэг. Бизнесийг сурталчилахад спорт маш том үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Чех улсад ажиллаж байхдаа анх ойлгосон. Ингээд 2017 оноос улс төр сонирхож эхлээд явж байхад Монголын Жюү жицүгийн холбооноос энэ спортыг хөгжүүлэхэд гар бие оролцоочээ гэдэг хүсэлт тавьсан. Энэ саналыг нь хүлээн авч дэд ерөнхийлөгчийн албыг хашсанаар энэхүү спорттой холбогдох зам мөр маань эхэлсэн. Одоо Азийн Жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаа. Энэ спортыг Монгол Улсад таниулах гэж чамгүй л хичээж зүтгэж явна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222.106.238.141
2024/05/16
0
0
Энэ мөнгө хүүлэгч ац гэмт хэрэгтэн хүн
Хариулах
192.82.92.44
2024/05/16
0
0
Хоршоо гэж малчин хүмүүсийн амьдралыг хойш татаж байхаар, түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнийг нь гадаад улс руу зарж өгөхөд л төр оролцмоор байна.
Хариулах
103.168.34.150
2024/05/16
0
0
huvi hun orlogo sn bolloo geed huduuguu gugjuuleh mungu gargaj uguh ym uu ? bytgii demiireed bai !
Хариулах
66.181.161.200
2024/05/16
0
0
Та нар малын түүхий эдийг түүхийгээр нь гаргахыг хориглосон засгийн газрын тогтоолоо цуцлачих. Тэгээд наад хоршооны зээлээ зогсоочих. Тэгээд сонгуулиас хамаарахгүй үр дүнг нь хар. Хүлээ.
Хариулах
Шинэ мэдээ
Хот байгуулалтын үндэсний форум болно 37 минутын өмнө
Ц.Лоохууз агсан мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно 54 минутын өмнө
Өв соёл, сүр хүчийн бэлгэдэл “SplendorPlus” алтан картыг танилцуулж байна 1 цагийн өмнө
Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа 1 цагийн өмнө
Хятад иргэнийг буудсан хэрэгт дөрвөн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэллээ 2 цагийн өмнө
​Онцгой байдлын байгууллага 30 автомашинаар парк шинэчлэлт хийлээ 3 цагийн өмнө
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 3 цагийн өмнө
Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ 4 цагийн өмнө
Томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна 4 цагийн өмнө
24-р цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгав 5 цагийн өмнө
Л.Төр-Од: 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ 6 цагийн өмнө
Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Б.Тулга: Засгийн газар анхаарлаа хандуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх талаар бүх түвшинд хэлэлцсэн 6 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын цахим хуудас шинэчлэгдэв 7 цагийн өмнө
ОБЕГ-т аюулт үзэгдэл, ослын 94 дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
О.Хангай: Жил ирэх тусам уушгины хорт хавдар нэмэгдэж байна Өчигдөр
Тэтгэврийг 2025 оны төсөвт 6 хувиар нэмэхээр тусгажээ Өчигдөр
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хэлэлцэнэ Өчигдөр