С.Одонтуяа: Цэргийн ангиудад хүнлэг бус харьцааг таслан зогсоох үндэсний ажиллагаа явагдана



Хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцааг таслан зогсоох нэмэлт өөрчлөлт бүхий өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

Таны  өргөн барьсан Хүний эрхийн хуулийн талаар, ач холбогдол болон онцлогийг нь  дурьвал?
-Миний энэ өргөн барьсан ХЭҮК-ын тухай болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгээрт Цэргийн ангиудад хүнлэг бус харьцаа, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харьцах, нэгэндээ эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, бие махбодид хэрцгийгээр халдах, бүр амь нас хохирох явдал ил, далд аливаа хэлбэрээр гарсаар байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх чиг үүргийг ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хийж байхаар тусгасан.
Дараагийн асуудал нь Эрүүгийн Хуулийн эрүүдэн шүүхтэй холбоотой зохицуулалтыг НҮБ-ын хүний эрхийн дэд хорооны тайлан зөвлөмжүүд, Монгол улс дах Хүний эрхийн төлөв байдлын олон судалгааны дүгнэлтийг үндэслэн нэр томъёо болон эрүүдэн шүүх үйлдэл, эс үйлдлийг нарийвчлан заасан өгсөн.

- Таны энэ хуулийг зарим хүмүүс улс төр, сонгуультай холбож яриад байх шиг байна. Та энэ хуулийн төслийг хэзээнээс эхэлж боловсруулж эхэлсэн бэ?

Миний бие Энэхүү хуулийн төслийг 2021 оноос эхлэн судлаж, боловсруулж эхэлсэн. НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн 2022 онд хийсэн айлчлалын тайланг 2023 онд НҮБ -ын 54 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталж Монгол Улсад ирүүлсэн ЗӨВЛӨМЖҮҮД, мөн жил бүрийн ХЭҮК-ын ИЛТГЭЛҮҮДЭД иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр баривлах, төрийн албан хаагчидтай холбоотой хүнлэг бус харилцаа,  эрүүдэн шүүсэн байж болох үйлдэл, эс үйлдэл гарсаар байгааг  байнга дурьдаж ирсэн байсан.
Энэ хуулийг яаралтай өргөн барих явдалд түлхэц болсон гол зүйл нь ЗАРИГ.МН сайтаас зохион байгуулсан цэргийн анги дах хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтийн тухай зохион байгуулсан сонсгол байсан. Энэ сонсголд оролцоод үнэхээр сэтгэл өвдсөн. Тэр олон сайхан хөвгүүд, эрчүүд маань эрүүл саруул цэргийн албанд тэнцэж явчихаад, эрэмдэг болоод ирсэн тухай, зарим нь бүр амь насаа алдсан тухай сонсоод үнэхээр цочирдсон.
Ардчилсан Үндсэн Хуулиа батлагдаад 32 жил болчихоод байхад хүний эрхийн ийм их зөрчил байгааг хараад өөрийн итгэл үнэмшил, бүрэн эрхийнхээ хүрээнд дээрхи хуулийн төслөө боловсруулан өргөн барьсан.
-  Таны санаачилсан хууль батлагдвал ямар үр дүн гарна гэж хүлээж байна?
Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, нэмэлт протоколд нэгдэн ороод 10-аад жил болж байна. Хуулиараа нэгдэн орсон улсууд конвенцид нийцүүлэн хууль баталж дагаж мөрдөх үүрэгтэй байдаг.
Тиймээс 2022 оноос эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд тус ажиллагааны хүрээнд "өөрийн хүслээр явах боломжгүй" газруудад буюу хорих анги, хүүхдийн болон ахмад настны асрамжийн газрууд, СЭМҮТ, урьдчилан хорих анги зэрэгт тогтмол урьдчилан сэргийлэх хяналт, шинжилгээ, албан хаагчдад сургалт хийснээр маш сайн үр дүн гарсан дүн мэдээ, тайлан байдаг юм байна.Тиймээс ХЭҮК-ын өөрийн хүслээр явах боломжгүй БҮХ ГАЗАРТ гэсэн хуулийн зохицуулалтанд ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ гэж нэмснээр тэрхүү газарт байнгын тогтмол урьдчилан сэргийлэх ажиллагаа, сургалт, хяналт шинжилгээ хийгдэж байх болно.
Энэ нь ахиж  байнгын болон хугацаат цэргийн албан хаагчдын дунд ялгаварлал, хүнлэг бус харьцаа, дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй эрүүл мэнд, амь нас хохирох асуудлаас урьдчилан сэргийлэх маш том зохицуулалт болж чадна гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/20
0
0
Яг үнэндээ хүүтэй ээж бүр хүүгээ цэрэгт мордуулхаас айж зугтааж арга чарга хайж бна ядаж жилд хоёр удаа татлагаа болиоч
Хариулах
Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 7 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 11 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 11 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 12 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 12 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22