Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, өмгөөлөгчдийн хамт энэ өдөр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр уг хэрэгт холбоотой гэрч, оролцогч, хамтрагч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа бөгөөд нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шалгаж, үнэлээгүй гэх эргэлзээ арилахгүй байгааг онцолсон байна. Мөн шүүхийн шийдвэрүүд гарсан ч хэргийн үнэн бүрэн тогтоогдсон гэх итгэл төрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Улсын Ерөнхий Прокурорын газар онцгойлон анхаарч, хяналтын туршлагатай, зарчимч прокуророор хянуулж өгөхийг хүссэн хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд бичгээр хүргүүлсэн.
“Охиноо алдсан эх хүний хувьд би төрөөс онцгой зүйл хүсэхгүй. Гагцхүү миний охины амь насыг зэрлэгээр хөнөөсөн энэ аймшигт хүнд гэмт хэргийн үнэн мөнийг бүрэн тогтоож, Монгол Улсын хууль хүн бүрт адил тэгш үйлчилдэг гэдгийг харуулахыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна