​ТӨРИЙН ДАЛБААНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО


Төрийн далбаа нь улс үндэстнийхээ хувьд асар чухал ач холбогдолтой, гүн гүнзгий утга санааг илэрхийлэхээс гадна тухайн орныхоо түүх соёлыг агуулж, олон улсад нүүр царай нь болж байдаг. Тиймээс төрийн далбааны ач холбогдол, гүн гүнзгий утга агуулга, бэлгэдлийг ойлгож, дээдлэн хүндэтгэж байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн далбааны бэлгэдэл, хүндэтгэл улам бүр үгүй болж, гадны улс орон, улс орондоо иргэд нь төрийн далбаагаа гутаан доромжилсон байдал газар аваад байгаа юм. Тиймээс "Иргэдийн Шударга Шүүх" ТББ "Арин төр, ариун далбаа" төслийг эхлүүлээд байгаа бөгөөд "Нийслэлийн засаг даргын тамгын газар" уг төслийг дэмжин ажиллаж байгаа аж. Ийнхүү хамтран ажиллах гэрээний дагуу ажлын хэсэг гарган бүх хороо, дүүрэгт төрийн далбааны үзлэг хийх, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид төрийн далбааны бэлгэдэл, ач холбогдол, төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг мэдэж байгаа эсэхэд судалгаа, сургалт зохион байгуулж байгаа аж.

Төслийн ажлын албаныхны мэдээллэж буйгаар бол судалгаанд хамрагдсан хороо дүүргийн албан хаагчид төрийн далбааны болон төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн мэдлэг дулимаг байгааг онцолж байсан юм.

"Ариун төр, ариун далбаа" төслийн ажлын хэсэг өчигдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран тус газарт ажиллаж байгаа албан хаагчид болон хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт богино хэмжээний сургалт зохион байгуулж, судалгаа авчээ.

Энэ үеэр Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга "хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш" гэж үг бий. Бидэнд Төрийн далбааны бэлгэдэл, ач холбогдол, төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сануулсанд талархаж, цаашдынх нь ажилд амжилт хүсье" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 1 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 2 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 4 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 4 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 5 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 8 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 8 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 9 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 10 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр