Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 50-90 см даван үерлэсээр байна

Б.Хонгорзул
2024/08/12

Гол мөрний усны горимын тойм

Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн

Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногт Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын усны түвшин хугацааны эхээр 5-15 см буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-45 см бага харин Үүр голын хувьд олон жилийн дунджаас 230 см ахиу устай байсан байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн 10 хоногийн эхээр 5-80 см нэмэгдсэн хэдий ч аажмаар буурсан ба арав хоногийн дундаж утгаараа 2023 оны мөн үеийнхээс 5-40 см ахиу түвшинд байна.

 Хэнтий нурууны баруун хажуугаас  эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин энэ сарын эхээр 5-70 см нэмэгдэж Хараа голын адгаар, Туул гол Улаанбаатар, Алтанбулаг орчимд үерийн түвшинг 5-75 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 50-90 см даван үерлэсээр байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-55 см бага харин Туул голын дунд болон адгаар усны түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеэс 45-140 см ахиу байна.

Орхон, Сэлэнгийн нийт уртын дагууд энэ сарын 1-5-ны өдрүүдэд усны түвшин 5-70 см нэмэгдэж аажмаар буурсан ба Орхон гол Орхон сум орчмоор үерийн түвшинг 5-70 см даван үерлэсэн. Орхон голын нийт уртын дагууд, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см ахиу байна

Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг голуудын усны түвшин энэ сарын 1-2-нд 5-85 см нэмэгдсэн ч аажмаар буурсан хэдий ч дээрх голууд тухайлбал Хэрлэн голын адгаар, Эг, Халх голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Барх, Хурх, Онон, Улз, Хэрлэн голын дунд хэсгээр үерийн аюултай түвшинг 5-200 см даван хүчтэй үерлэсэн. Хэнтий нурууны зүүн хажуугийн дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхтэй харьцуулбал 25-260 см ахиу байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Согоог, Сагсай, Турган, Харбут, Булган, Бодонч, Төгрөг, Чигэртэй, Үенч, Дундцэнхэр, Чонохарайх, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан байдалтай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 5-75 см бага өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5-55 см ахиу байна. Харин Ховд, Буянт гол хугацааны эхээр үерийн түвшинг давсан байдалтай арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 30-45 см орчим их түвшинд байв.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан ба арав хоногийн дундаж түвшин нь олон жилий дунджаас 10-90 түвшинд байсан байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй өөрчлөлт багатай байлаа. Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-60 см бага байна.

Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн төв болон зүүн хэсгээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хэнтий нуруунаас эхтэй голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон аюул түвшинг даван хүчтэй үерлэсэн ба Хэрлэн голын эх болон Онон голын адгаар ойрын үед тохиож байгаагүй томоохон хэмжээний үер өнгөрсөн элбэг устай арав хоног тохиосон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20