Шанхайд хотод төвтэй "COFE+" робот кофены бизнест хувьсгал хийж байна. Энэхүү робот нь өдөрт 24 цаг, жилийн 365 өдөр, 10 жил тасралтгүй ажиллах боломжтой. Өдөр тутмын борлуулалтын хэмжээ нь хүний үйл ажиллагаа явуулдаг кофе шопуудын 75%-ийг давдаг байна.
Үүсгэн байгуулагч Др.Хан нь олон брэндийг амжилттай гаргасан цуврал бизнес эрхлэгч юм. Компанийн хувьсгалт бүтээгдэхүүн болох "COFE+" робот 6 жилийн дотор 5 дахь үе рүүгээ шинэчлэгдэж, дэлхийн олон нээлтийг хийсэн.
5-р үеийн COFE+ кофены робот нь 5 төрөлд 50 гаруй төрлийн амтыг үйлдвэрлэх боломжтой бөгөөд кофены үр, сүүний хоёр сонголтой аж.
Тус компанийн шийдэл бол халуун эсвэл мөстэй американо эсвэл капучино кофе хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, найрлагаар тоноглогдсон COFE+, бие даасан куб хэлбэртэй лангуу юм. Лангууны голд дөрвөн тэнхлэгтэй робот хоосон аягануудыг дүүргэж, тагийг нь таглаж, үйлчлүүлэгчдэд өгдөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна