Б.Билгүүн МУИС-ийн сэтгүүл зүйн ангид сурдаг бөгөөд тэрээр дунд сургуульд байхаасаа эхэлж хөтлөгч хийсэн. Ингэхдээ сургуулийнхаа шинэ жил, урлагийн наадмыг хөтөлдөг байж. Энэ үед түүний тойрон хүрээллийн хүмүүс нь урам өгч сэтгэлийг галыг нь бадраажээ. Б.Билгүүн өөрийн нөөц боломжоо ухамсарлаж эхэлсэн гэдэг. Түүний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй. Хөтлөгчөөр ажиллахдаа нэг ч удаа бүтэлгүйтэж байсан тохиолдол байхгүй гэдгээ хэлж байсан юм.
Б.Билгүүн өөрийгөө 100 пирошкиний хөтлөгч хэмээн тодотгодог. Энэ талаар нь тодруулахад “Оюутан хүний ихэвчлэн иддэг хоол бол пирошки. Тиймээс хөгжилтэй байдлаар хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор 100 пирошкиний хөтлөгч гэж нэрлэсэн” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна