ТОСК: Одоогийн байдлаар иргэдийн бүртгэл эхэлсэн ямар нэгэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэв
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж, орон сууцанд хамруулна, бүртгэнэ, захиалга авна гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг тус байгууллагаас анхаарууллаа.
Тус корпорациас одоогоор иргэдийн бүртгэл эхэлсэн ямар нэгэн төсөл, хөтөлбөр байхгүй бөгөөд төрийн өмчийн орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалт зөвхөн хууль, журмын дагуу цахимаар зохион байгуулагддаг гэдгийг онцолжээ.
Харин “Ногоон нуур-1008”, “Солонго-1”, “Солонго-2” төслүүд ашиглалтад бүрэн ороогүй байгаа бөгөөд сонгон шалгаруулалт эхлэх тохиолдолд албан ёсны сувгуудаар олон нийтэд мэдээлэх юм байна.
Иймд иргэдийг баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна