Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь барилдахаар бүртгүүлжээ.
Сонирхуулахад Монгол бөхийн өргөөнд Дархан аварга цолтон 7 жилийн дараа барилдах гэж байна. Хамгийн сүүлд 2017 оны Сар шинийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр зодоглож байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна