Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Б.Нямсүрэн
2024/12/08

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Ингэхдээ хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон. Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй" хэмээв.

Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 54 минутын өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 2 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 17 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 18 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 18 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 21 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 21 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 21 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 21 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 21 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 22 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 23 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 23 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 23 цагийн өмнө