Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай “Утааны эсрэг үзэл бодлоо илэрхийлэхээр хэсэг бөхчүүдийн хамт ирсэн. Нийслэлд амьдарч байгаа хүмүүс нэг агаараар амьсгалж байгаа. Аав хүний хувьд ирээдүй хойчдоо санаа зовоод жагсаалд ирсэн. Утаанд улсын төсвөөс мөнгө төсөвлөдөг ч жил ирэх тусам буурахгүй байна. Саяхан гэхэд ойрын хоёр хүний ураг амьгүй болсон. Мөн жил ирэх тусам уушгины хорт хавдар нэмэгдэж байна. Төрөл бүрийн өвчин нэмэгдсээр. Ингээд бодохоор ямар ирээдүй хүлээж байгааг таамаглахад бэрх. Төр засаг утаанд анхаараасай гэж хүсэж байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна