Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кибер аюулгүй байдлыг үнэлнэ

Б.Нямсүрэн
2024/12/19

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Уулзалтын эхэнд тус төвийн дарга Ж.Сувд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа бөгөөд ирэх оны 12-р сард ашиглалтад орно. Мөн тус дүүргийн 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга Цагаан сараар ашиглалтад орох гэж байна. 

Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцолсон. Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгнө. Хамгийн түрүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөхийг үүрэг болгов. Тэрбээр “Чингэлтэй дүүрэгт хангалттай барилга байгууламж баригдаж байна. Гэтэл үүнтэй уялдуулан тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс зүгээр л барилга хүлээж авах нөхцөл үүссэн. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байна. Тиймээс ашиглалтад орох барилга, байгууламжтай зэрэгцээд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогыг уялдуулах шаардлага байна” гэдгийг онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү сүүлийн үед эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага зөрчил нэмэгдэж байгааг дурдаад, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Кибер халдлага нэмэгдэж байгаа энэ үед эхний ээлжид эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай байна. Тиймээс ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүдээр аудит хийлгэж, эрсдэлийг нь тодорхойлуулна. Хоёрдугаарт эрүүл мэндийн цахимжилтын тал дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтран ажиллана. Цахим систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” хэмээн ярилаа.

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм. Харин томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Улмаар хүүхэд эмчлэх нийт хүчин чадал нэмэгдэж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй байна


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 53 минутын өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 2 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 17 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 18 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 18 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 21 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 21 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 21 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 21 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 21 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 22 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 23 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 23 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 23 цагийн өмнө