"Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл, Үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүллээ

Б.Нямсүрэн
2024/12/26

"Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл, Үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүлж байна. Энэхүү санаачилга нь Монголын бахархал болсон үндэсний бөхийн гайхамшгийг хадгалахаас гадна, спортыг орчин үеийн мэргэжлийн түвшинд хүргэх шинэлэг, дэвшилтэт алхам болно.

  Шинэчлэлийн хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. яМонгол Бөхийн өргөөг жилийн 365 хоногийн турш байнгын ажиллагаатай байлгаж, зөвхөн Монгол үндэсний бөх төдийгүй өв соёлын төв болгохоор зорьж байна. Мөн бөхийн барилдаан үзэхээр өргөөнд ирсэн үзэгч олон барилдаанаа үзэн сонирхож сэтгэлийн цэнгэл эдлэхээс гадна тав тухыг мэдрэх, бөхчүүд өргөөндөө барилдахаас гадна хамтдаа цуглах, боловсрох, өв соёлоо түгээдэг байх бодлогын өөрчлөлтүүд багтсан аж.


Шинэчлэлийн хүрээнд барилдааны нэгдсэн цаглавартай болох юм. Бөхийн барилдааны нэгдсэн цаглавар системтэй болсноор Бөхийн өргөөний барилдаанууд улирлын чансаатай болж, намраас зун хүртэл үзэгчдээ уйдаахгүй байх олон хөтөлбөрүүд багтсан байна.

Бөхчүүдийн хөгжлийн хөтөлбөр энэхүү шинэчлэлд мөн багтсан бөгөөд гурван үеийн хэлхээс болсон өв уламжлагчид болох бөхчүүд дэвжээн дээр ч, бусад үед ч нийт түмэнд үлгэр дуурайлал үзүүлэгч, соёлын элч байх юм.


Дээрх шинэчлэлийн гол хамтрагч нь NTV телевиз байх ба 18 жилийн түүхтэй тус телевиз Монгол Бөхийн өргөөнд болж буй барилдаан бүрийг онцгой бүрэн эрхтэйгээр дамжуулахаар болсон юм. Монголын Үндэсний Бөхийн Холбоо орчин үеийн спортын хөгжлийн чиг хандлагын дагуу телевизийн дамжуулалтын онцгой эрхийн сонгон шалгаруулалтыг 2024 оны есдүгээр сард зарлаж, сонгон шалгаруулалтад өргөн нэвтрүүлгийн олон телевиз оролцсоноос NTV телевиз шалгарсан болно.


Ийнхүү уламжлалт бөхийн барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй, дуу дүрсний өндөр чанартай, шинэ формат, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр хүргэх хариуцлагатай үүргийг NTV телевиз аваад байгаа юм. Үүнийг баталгаажуулж Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн Ц.Магалжав, “Медиа групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баярбат нар гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 54 минутын өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 2 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 17 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 18 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 18 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 21 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 21 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 21 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 21 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 21 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 22 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 23 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 23 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 23 цагийн өмнө