Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Б.Нямсүрэн
2024/12/26

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрээр "Монгол Улс нь 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Их Хурал соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсныг дурдаад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 259, 260 дугаар тогтоолыг баталж, тус банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн" гэв.

Тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлтөөр тус банкны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Өмнөд болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутаг болон Монгол зэрэг орнуудыг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа бол хэлэлцээрийн 12.1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд хөрөнгийн зохистой харьцааны хэмжүүрүүдтэй холбоотой тохирох хязгаарлалтыг тогтоон хадгалах эрхийг олгож байгаа болно. Энэхүү хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь тус банкны дотоод засаглал, үйл ажиллагааны хүрээнд тус банкны үйл ажиллагааг төрөлжүүлж, банкны тогтвортой байдал болон гишүүн орнуудад үзүүлэх дэмжлэгийг сайжруулахад чиглэснийг сайд  танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн 2013 онд тус банкнаас Өмнөд болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээртээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөн хүлээн зөвшөөрч, соёрхон баталж байсан. Хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн орнуудын дөрөвний гурваас доошгүй хувь нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болох юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 5 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 7 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 8 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 10 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 10 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 11 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 14 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 14 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 15 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 16 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр