Жилд 40 мянган хүнд үйлчлэх, эрт илрүүлэг, оношилгооны зайсан төв нээлтээ хийлээ

Б.Нямсүрэн
8 цагийн өмнө

Таван Богд Групп дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FUJIFILM Корпораци хамтран  эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгооны хоёр дахь төв буюу Нура Зайсан салбараа  8 сарын 1-ний өдөр нээлээ.

Нура Зайсан салбар нь  олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой,  өндөр хүчин чадал бүхий, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, жилдээ 40 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм. 

Нээлтийн үеэр Таван Богд Группийн  Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлэхдээ “Нура  Монгол төвийг 2023 оны 9 сард нээснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 15,000 гаруй хүнийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулжээ. Энэ үр дүнг бид ‘’хүндээр өвдсөнөөс бусад тохиолдолд эмнэлэгт очоод дэмий эсвэл  эмнэлэгт үзүүлэхэд олон хоног алддаг” гэсэн хэвшмэл ойлголтыг халж, эрт илрүүлэгт хандах олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулж байгаагийн үр дүн гэж  дүгнэж байна. Өнөөдөр бид анхны төвөөсөө 2 дахин  том, жилдээ 40 мянган хүн үзэх хүчин чадалтай НУРА ЗАЙСАН төвөө нээж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр Нура Монгол төвийн 2 салбарт нийт 300 гаруй эмнэлгийн ажилтнууд  ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэ дашрамд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууддаа, Нура Зайсан  төвийг нээхэд богино хугацаанд гар, сэтгэл нийлэн ажилласан хамтрагч, гүйцэтгэгч байгууллагууддаа, ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтарч ажилладаг  бүхий л бизнес түншүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ. 

Мөн Япон улсаас уригдан ирсэн FUJIFILM Холдингсийн Ерөнхийлөгч Гото Тэйчи сэтгэгдлээ хуваалцахдаа “Nura төвөөр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо их, үйл ажиллагааны зогсолтгүй байдал 100% хангагдсан тул 2-р төвөө нээхээр шийдсэн. Өнгөрсөн жил анхны төвийн нээлтийн үеэр би Ц.Баатарсайхантай хамт өнөөдрийн ийм амжилтад хүргэмээр байгаа тухайгаа ярьж байсан, харин өнөөдөр энэ зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна. Түүнчлэн хамтрагч Таван Богд группээрээ бахархаж байна” гэв.

Монгол дах Нура төвийн анхны салбар Хан-Уул дүүргийн Гэрлүг виста хотхонд байрладаг бөгөөд аль ч салбараар үйлчлүүлсэн, дунджаар 3 цаг хүрэхгүй хугацаанд  Монгол  улсад хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар, амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнийг түүвэрлэн авч, эрт илрүүлэг, оношилгооны 32 үзүүлэлттэй багц шинжилгээг хиймэл оюун ухаанаар  99,7 хувийн магадлалтайгаар оношилж байгаа нь үзлэгт хамрагдахаар олон өдрийг зарцуулж, хөрөнгө мөнгө их зарцуулдаг асуудлыг өөрчилж чадсан гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7588-7588 утсаар болон, www.nura.mn цахим хуудсаар орж холбогдоорой.

Салбар №1 УБ хот, ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхон, НУРА ГЭРЛҮГ САЛБАР

Салбар №2 УБ хот, ХУД, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, НУРА ЗАЙСАН САЛБАР

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 38 минутын өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 3 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 5 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 5 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 9 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 9 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 10 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр